Саяхан “Нандин шүтээн” тоглолтоо хийж үнэнч фэнүүддээ бэлэг барьсан дуучин Б.Батчулуун тавилгын бизнест хүё үзэх болсон бөгөөд энэ чиглэлээрээ чамгүй амжилттай яваа гэнэ. Хувийн амьдралаа ихэд нууцалж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөөд байдаггүй тэрээр өөрийгөө “Монгол Ferrari” хэмээн тодорхойлох дуртай.
Тиймдээ ч “Ferrari-д реклам хэрэггүй байдаг юм” хэмээн өөрийгөө дөвийлгөөд авсан байдаг. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж олон жил ганц бие явсан тэрээр насныхаа ханийг олж үрийн зулай үнэрлэснээр хувь , хувьсгалын ажилдаа анхаарал хандуулж сайн хань, сайн эцэг байхын тулд ихэд хичээж байгаа гэнэ.
Бачкагийн хайрыг татаж, галыг нь сахих болсон бүсгүй Энхтуяа “Монгол костюмс” төвд загвар өмсөхийн зэрэгцээ загварын багшаар ажиллаж байгаад үрийн зулай үнэрлэж ээж болсноор тайзнаасаа буусан. Хэсэг хугацаанд чимээгүйхэн байсан загвар өмсөгч бүсгүй саяхан болсон “REFLECTIONS” шоунд оролцсон бөгөөд энэ түүний нярайлснаасаа хойш оролцсон анхны загварын шоу гэнэ. Төрөөд удаагүй түүнийг ийм хурдан хугацаанд загварын тайзнаа эргэн ирсэнд олон хүн гайхаж, төрсөн гэдэгт нь итгэж ядан гайхсан харцаар харж байсан гэнэ.
shock