Реалити шоуны од Ким Кардашьян охиныхоо биеийн байдалд анхаарал хандуулахаар шийджээ. Одоо түүний хоёр настай охины эрүүл мэнд болон биеийн байдлыг хувийн фитнес дасгалжуулагч нь хариуцах юм.
Дасгалжуулагчийнх нь нэрийг Ким зарлахгүй байгаа ч өөрөө сонголтыг хийсэн гэдгээ өгүүлэв. Норт охин нь аэробикоор хичээллэж, сунгалтаа сайжруулах нь чухал гэдгийг Ким онцолжээ. Охин нь долоо хоногт 3-4 өдөр хоёр цагийн бэлтгэл хийх аж. Цаашдаа Ким охиндоо өгөх ачааллыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn