Америкийн Флорида мужид амьдардаг эрдэнэсийн ангууч гэр бүл одоогоос 300 жилийн тэртээ живсэн хөлөг онгоцыг олж, түүний дотор байсан сая гаруй долларын үнэтэй испани алтыг илрүүлжээ. Энэ тухай 2010 онд уг живсэн хөлөг онгоцыг эзэмших эрхийг худалдаж Queen’s Jewels компанийн захирал Брэнт Брисбэн гэгч ярьсан байна.
Эрик Шмит гэх эр өөрийн эхнэр, эцэг, эх болон дүү охины хамт нийтдээ 51 ширхэг алтан зоос, 12 метрийн урттай алтан гинжийг олж илрүүлжээ.
Холбооны улсын хууль дүрэмд заасны дагуу тэдгээр эрдэнэсийн зүйлсийн 20 хувь нь орон нутгийн музейд тавигдах аж. Харин үлдсэн хувийг Брисбэны компани болон Шмитын гэр бүл хувааж авах юм. Эх сурвалж www.wikimon.mn