Жүжигчин О.Цэнгэл хэмээх жижигхэн биетэй, үзэсгэлэнтэй бүсгүй бүхэл бүтэн таван жил нам гүм байсны эцэст өнгөрсөн өвөл урлагтаа эргэн ирсэн билээ. Түүнийг эргэн ирмэгц найз залуу, хүүхэд, гэр бүлийн асуудал, нүцгэн зураг гээд элдэв дуулианууд ар араасаа цуварч эхэлсэн.
Тэгвэл хамгийн сүүлд түүнийг найз залуутай болжээ хэмээн шуугиж эхэллээ. Тэр ч бүү хэл, тэрбээр мэргэжил нэгтэнтэй учир ургуулсан талаар амнаас ам дамжуулан ярьж эхэлжээ. Учир нь, О.Цэнгэл Мөрөөдлийн театрын жүжигчин Б.Болорчулуунтай өглөөг хамт угтсан мэт ойлгогдохоор зургаа цахим хуудсандаа нийтэлсэн юм.
Харин жүжигчин бүсгүй энэ мэдээллийг үгүйсгэж, киноны зураг авалт байсан гэдгийг учирлалаа. Тэгэхээр тэрбээр мэргэжил нэгтэнтэйгээ учир ургуулаагүй байх нь.
www.mnews.mn