Орц:
Цагаан будаа 250гр тахианы тунгалаг шөл 500гр даршилсан эсвэл цагаан мөөг З00 гр ногоон сонгино 40гр амтлагч, давс
Хийх арга:
Луувангаа жижиг дөрвөлжин хэрчинэ. Үүн дээрээ жижиглэсэн ногоон сонгиноо нэмээд 15 минут орчим зөөлөртөл нь жигнэнэ. Дараа нь цагаан будаагаа усаар зайлж, давс хийгээд жигнэнэ. Ингэхдээ тасралтгүй хутгах хэрэгтэй. Шөлөө буцалгасны дараа будаа болон ногоогоо хийгээд дахин буцалга.
Буцалмагц нь галаа багасган, таглаад 30-35 мин байлгахад будаа нь зөөлөрнө. Мөөгөө хэрчээд ногоон яншуйтай хамт 8-10 минутын туршид тасралтгүй тосоор хуурна. Дараа нь шарсан мөөгөө будаатайгаа холиод амтлагч болон давсаар амтлан бэлэн болно.