<3 Сүүдрээ хараад л баярладаг. Учир нь нарны гэрэл над дээр тусч байна. Баярлалаа нархан минь <3
<3 Гэрээ цэвэрлэхдээ би баярладаг. Яагаад гэвэл цэвэрлэх халуун дулаан гэр минь надад байгаа <3
<3 Хаяахан ууралдаг ээждээ би баярладаг. Амьд бурхан болсон нандин хүн минь миний хажууд байна шүү дээ <3
<3 Гудамжинд зөрж буы хүмүүс намайг бухимдуулдаг ч өөрийн гэсэн эх оронтой байна гэдэг нь хамгийн сайхан <3
<3 Хичээл ажил хийлгэдэггүй дүүдээ би баярладаг. Амьдралдаа авсан хамгийн том бэлэг минь учраас , нарт хорвоод эгч гэдэг цолыг надад бэлгэлсэн болохоор. <3
<3 Утаатай ч гэсэн амьсгалах агаар байгаад би баярладаг <3
<3 Хаалга онгойлгож өгсөн залууд би баярладаг. Учир нь бусад намайг хүндэлж байна шүү дээ <3
<3 Зовлон тохиолдсон ч гүйж очоод ярилцах найзууд байдаг учир би зовлонгоос айдаггүй <3
<3 Энэ зүйлийг уншиж байгаа та бүхэнд талархаж байна <3
<3 Энэ дэлхий дээрх хамгийн баян хүн бол би , та , бид бүгд…<3
Амьдралынхаа цар минут секунд бүр хамгийн нандин гэдгийг ойлгоорой. Баярлалаа гэдэг ганцхан үг хүнийг хамгийн жаргалтай болгодог юм шүү. Баярлалаа гэдэг үгийг бусдаас хэзээ ч битгий харамлаарай. Өөртөө байгаа бүх зүйлд баярлаж талархаж сураарай. Өдөр бүр аз жаргалтай байгаарай гоо үзэсгэлэн минь…