Intel пүүс өөрийн үйлдвэртээ анхны ухаалаг гар утсыг бүтээснээ албан ёсоор зарлалаа. Энэтхэгийн Лава үйлдвэрт бүтээсэн XOLO X900 загварын энэхүү ухаалаг гар утсыг нэг бүрийг нь 22,000 рупи буюу 265 доллараар энэ сарын 23-наас эхлэн худалдаалах ажээ. Лава нь энэхүү ухаалаг гар утсыг Энэтхэгийн жижиглэн худалдааны сүлжээ болох Кромагаар дамжуулан улс орон даяар худалдаалах юм байна.
Өнгөрсөн удаад Intel-ийн ухаалаг гар утасны зах зээлд нэвтрэх оролдлого бүтэлгүйтэж байсан ч энэ удаад дахин хүч үзэхээр шийдсэн аж. 2010 онд LG үйлдвэрлэгчтэй хамтран ямар ч загваргүйгээр үйлдвэрлэлд оруулсан нь тийнхүү бүтэлгүйтэж байжээ.
Энэ удаагийн ухаалаг гар утасны чипийн загварыг Британийн ARM зохион бүтээсэн бөгөөд Америкийн Qualcom пүүс зах зээлд нийлүүлэх юм байна. Удахгүй худалдаанд гарах энэхүү Intel-д суурилагдсан ухаалаг гар утасны бусад эд ангийг Motorola Mobility болон Lenovo үйлдвэрлэжээ. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хамтран ажилласан пүүс, компаниудыг өнгөрсөн нэгдүгээр сард Барселоны Consumer Electronics шоун дээр танилцуулсан билээ.