Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Жеймс Бондын дараагийн цувралд тоглох өндөр магадлалтай байгаа ажээ. Тэрбээр Лондон хотноо болсон дараагийн Жеймс Бондын сонгон шалгаруулалтад оролцсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Бекхэм твиттертээ хар өнгийн хослол өмссөн зургаа байршуулаад “Би ч гайхалтай тагнуулч болох байхаа” гэж жиргэжээ.
Жеймс Бонд цувралын шинэ анги ирэх 2017 онд нээлтээ хийх юм. Одоогоор супер тагнуулчийн дүрийн төлөө өмнөх ангийн жүжигчин Дэниел Крейг болон зургаан уран бүтээлч өрсөлдөж байгаа. Харин тагнуулчийн дурлалт бүсгүйд Пенелопа Круз тоглох ажээ.