Нийлүүлэлтийн сүлжээний асуудал тулгараад байсан “Apple” компанийн гол бүтээгдэхүүн болох “iPhone” гар утасны эрэлт саарлаа.
Эх сурвалжийн мэдээгээр “iPhone 13” загварын эрэлт буурч байгааг компани мэдээлсэн байна. Тус компанийн борлуулалт баярын улиралд зургаан хувиар өсөж, 117.9 тэрбум ам.доллар хүрнэ гэж шинжээчид тооцоолжээ. Энэ нь “Apple”-ийн өмнөх тооцооноос бага үзүүлэлт болжээ.
Үүнээс үзэхэд хэрэглэгчид “iPhone 13”-аас илүү ирэх оны шинэ загварыг хүлээж байгаа хэлж болохоор байна.
“iPhone 13” загвар өмнөх загварын сайжруулсан хувилбар гэгдэж байсан бол дараагийн загварт илүү том шинэчлэлүүд хүлээгдэж байгаа юм.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tv