Apple корпораци өнгөрсөн зургадугаар сард “iOS 9” үйлдлийн системээ албан ёсоор танилцуулсан билээ. Харин өнөөдрөөс эхлэн гар утас болон бусад төхөөрөмжүүддээ үүнийг татах авах боломжтой болж байна. iOS 9-ийн зарим онцлогуудыг дурдахад, системийг татаж авснаар та “Siri”-г дуудахдаа заавал home товчин дээр даралгүйгээр “Hey Siri!” хэмээн дуудахад л программ идэвхжих юм. Аюулгүй байдлыг сайжруулах үүднээс утасны цоожийг нээхийн тулд одооноос 6 оронтой passcode нэхнэ.
iOS 9 таны байршлыг өөрөө олж мэдэн, танд дуу санал болгоно. Тухайлбал, та машин дотроо сүүлд тоглуулж, сонссон дууны жагсаалтыг санал болгох юм байна. Түүнчлэн шинэчилсэн үйлдлийн системийг татаж авснаар гар утасаараа зөвхөн зураг дарахад бус энгийн үед ч гэсэн iPhone-ий байршлуудыг хадгалж, хуанли дээрээ сануулдаг болох нь.
iOS 9-ийг хэрэглэхэд дөхөм болгосон бас нэг давуу тал нь текст бичих үед keyboard дээр хуулах “copy”, бүрэн эхээр нь хуулж-хайчлах “cut”, дахин ашиглах “paste”, үгийг онцгойлон тодруулах зэрэг нэмэлт тэмдэгт, дэд цэсүүдийг суурилуулжээ.
Шинэчлэгдсэн үйлдлийн системийг суулгаснаар ухаалаг утас нь өмнөх iOS 8-аасаа илүү их сул зайтай болно. (Системийг суулгахад 1,3 GB сул зай нэхэх юм) iOS 9 нь “Notes” буюу тэмдэглэл цэсийг шинэчилж, зөвхөн текст хадгалахаа больж checklist, to-do-list буюу хийх ажлын жагсаалт, төлөвлөгөөг хадгалж, бусад төхөөрөмж рүү шилжүүлдэг онцлогтой. “Maps” aпп дээр дэлхийн томоохон 10 хот, Хятадын 300 гаруй хотын автобус, галт тэрэг, метро болон төмөр замын гатлага, нийтийн тээврийн чиглэлийг харж, зүг чигээ заалгана. Түүнчлэн “Apple”-ын шинээр хөгжүүлсэн “News” аппликэйшн бүх төрлийн сэдвээр хүссэн мэдээллээ баталгаатай эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж байна.
iPad-ийн хэрэглэгч нар iOS 9-ийг татсанаар дэлгэцээ хувааж ашиглах боломжтой болох юм.
iOS 9-ийг дэмжих төхөөрөмжүүд:
Эх сурвалж: Mac Rumors