УИХ-ын гишүүн асан “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмааг Монгол Улсаас Сингапурт суух Элчин сайдаар томилжээ.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг гадаад орнуудад төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцжээ.
Тус хурлаар Б.Дэлгэрмаа Сангипур улсад суух элчин сайдаар томилсон бөгөөд түүнтэй хамт Б.Даваасамбууг Куба улсад суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг гишүүд дэмжсэн байна.
Гэхдээ тэд шууд элчин сайд болохгүй УИХ дахь намын бүлгүүд цаашлаад байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулах аж.