Орчин үеийн эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй амьдарч, юу дуртайгаа хийх эрх чөлөөтэй байдагт бид дасаж орхисон. Гэтэл манай гарагийн эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь зөвхөн эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ялгаварлагдан гадуурхагдаж, аймшигт хүчирхийлэл, харгислал, дарамтанд өртөж байдгийг мартах аргагүй юм. Чухам хаана, ямар оронд эмэгтэй хүний амьдрал тамын зовлонтой адилхан байдаг вэ?
Афганистан
Афганистанд эмэгтэйчүүдийн дундаж наслалт ердөө 45 байдгийг юун түрүүнд дуулгая. Тэд бараг толгой дараалан бичиг үсэггүй, ихэнх нь, тодорхой хэлбэл 85% нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ төрдөг. Иймээс төрөх насны эмэгтэйчүүдийн нас баралтын хувь Афганистанд хамгийн өндөр байдаг.
Ирак
Ирак бол эмэгтэйчүүдийн хувьд секс там л гэсэн үг. Армид секс – жихад гэгч үзэгдэл газар авчээ. Энэ нь залуу, сайхан бүсгүйчүүдийг бүх төрлийн секс үйлчилгээнд албадан “дуудах” явдал юм. Татгалзвал хүнд шийтгэл оногдуулна. Өнгөрсөн оны сүүлээр гэхэд л 150 залуу бүсгүй “дуулгаваргүй” байсныхаа төлөө цаазаар авахуулсан байна.
Энэтхэг
Энэтхэг эмэгтэйчүүдийн бараг 70% нь төрсөн гэр орондоо хүчирхийлэлд өртөж байдгийг мэдэх үү? Хагас цаг тутамд нэг эмэгтэй хүчингийн золиос болж байдаг. Хүний наймаа маш элбэг. Тэр дундаа эмэгтэйчүүд бол эрэлт хэрэгцээ маш өндөртэй “бараа”. Эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь бага, эсвэл өсвөр насандаа хүний эхнэр болдог.
Мали
Дэлхий дээр эмэгтэй хүний мөн чанартай холбоотой олон аймшигт заншил байсан. Цагийн эрхээр соёл иргэншлийн нөлөөнд ийм явдал устаж үгүй болсон ч Малид хадгалагдан үлджээ. Энд одоо хүртэл охидын бэлэг эрхтнийг “засах” бүдүүлэг аймшигтай ёслол хийгддэг байна.
Конго
Энэ улсын зүүн хэсэгт одоо ч дайн болж байгаа. Эмэгтэйчүүд галын шугаман дээр эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалддаг. Эсрэг талд олзлогдвол аймшигтайгаар тамлуулах, хүчиндүүлэх аюул отож буй. Түүнээс гадна БНАКУ-д эмэгтэй хүн эр нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр нэг ч бичиг баримтан дээр гарын үсэг зурах эрхгүй байдаг аж.
Гватемал
Бидний хувьд хичнээн гаж сонсогдож байвч Гватемалд гэр бүлийн хүчин болон харгислал ердийн хэрэг аж. Эмэгтэй хүн хаанаас ч тусламж гуйх арга байхгүй…
Пакистан
Энэ орны эмэгтэйчүүдийн 90% нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалах нэг ч хууль тогтоомж байхгүй. Зарим мужид нөхөр нь хэрэг хийсэн тохиолдолд эхнэрийг нь зүй бусаар хүчирхийлдэг заншилтай.
Судан
Сүүлийн үед эрх баригчид нь эмэгтэйчүүдийн эрх ашгийн талаар дуугарч эхлээд байгаа ч амжилтанд хүрэхгүй байгаа орны нэг бол Судан. Сүүлийн 10 жилийн дотор бараг 1 сая гаруй эмэгтэй хулгайлуулж, тамлуулж, хүчиндүүлж амь насаа алдсан тухай статистик мэдээ байдаг аж.
Сомали
Сомалид иргэний дайн болж буй. Үүний уршгаар 10-12 насны охидын 90% нь хүчиндүүлсэн байдаг аж. Үүнээс бага насандаа хүчингийн золиос болох нь ч бий. Нийт эмэгтэйчүүдийн ердөө 7% нь эмнэлгийн хяналтанд хүүхдээ төрүүлэх боломжтой.
Чад
Энэ улсын эмэгтэйчүүд ямар нэгэн эрх эдэлнэ гэж огт үгүй. Охидын 90% нь 10-12 насандаа нөхөрт гарах хэрэгтэй болдог.