Орц: Годгор нарийн хиам 2-3 ш,
гурил,
давс,
эсгэгч.
Бэлтгэх арга: Хиамаа дундуур нь нарийн зүснэ. Гуриландаа эсгэгч бага зэрэг давс хийгээд зуурч эсгэнэ. Болмогц гурилаа таслан хөөмөл буузных шиг хэрчиж элдээд нарийн уртааш нь зүссэн хиамаа хийгээд хуйлна. Янз бүрийн хэлбэр дүрс гаргаж болно. Бэлтгэсний дараа ороомгоо жигнэх эсвэл шарж болно. Ороомгийн төрөл бүрийн саладтай олгоход зохимжтой.