Холливудын жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер одоог хүртэл салах бичиг баримт дээр гарын үсгээ зураагүй тул Мария Шрайверын хууль ёсны нөхөр хэвээр байгаа аж. Тэд 2011 оноос хойш хамтдаа амьдрахгүй байгаа билээ. Тэгэхэд Мария гэрийнх нь үйлчлэгч асан эмэгтэй Арнольдоос хүү төрүүлсэн гэдгийг мэдсэн юм. Иймээс мэхлэгдсэн бүсгүй шүүхэд салах өргөдлөө өгчээ. Мария, Арнольд хоёр санхүүгийн асуудлаа аль хэдийнэ цэгцэлсэн ч бичиг цаасан дээр гарын үсгээ зураагүй байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn