Тэр чамд үнэхээр хайртай гэж чи бодож байгаа байх. Гэхдээ энэ хайр уу, аль эсвэл чамайг хянаж цагдах нууц арга уу? Чамайг өөрийнхөөрөө байлгаж эрхшээлдээ оруулахыг хүсдэг залуучуудын 15 нууц шинж тэмдгийг уншаарай.
Найз залуу чинь чамд үргэлж санаа тавьдаг. Тэр чамайг хамгаалж, халамжилдаг. Тэр чамд чин сэтгэлээсээ хайртай. Гэхдээ л тэр чамайг одооныхоосоо илүү дээр амьдралд хүрэхэд саад болдог. Ийм тохиолдолд яах ёстой вэ? Эмэгтэйгээ хайрладаг эр, эрхшээлдээ оруулахыг хүсдэг эр хоёрын хооронд их нарийхан зураас бий. Тийм ч учраас ихэнх тохиолдолд чи хянуулж байгаагаа анзаарахгүй.
Бидний ихэнх нь л хосоо ямар нэг байдлаар өөрийнхөөрөө байлгахыг оролддог, ялангуяа тэднийг бидний сайшаадгаас өөр зүг рүү явах гээд байгаа үед. Гэвч бидний хайртыгаа өөрчлөх гэсэн оролдлого өөрсдөө ч мэдээгүй байтал хянах зуршил болж эхэлдэг. Найз залуугаа чи өөрийгөө хайрлаж байна л гэж боддог, гэхдээ дахин нэг бодоод үзвэл чи түүнээр өөрийгөө хянуулж байгааг анзаарч магадгүй.
Эрхшээлдээ байлгахыг оролддог эрийн хоёр төрөл
Ийм эрчүүдийн хоёр төрөл бий. Эхнийх нь хахир хүйтэн, хэрцгий залуу. Хоёр дахь нь хайр булаам, халамжтай, зөөлөн залуу. Биеийн хүчирхийлэл үзүүлж мэдэхээр эрийг таних хялбархан. Хэрэв тэр жижиг ч болов шалтгаанаас болж чам руу гар далайх юм уу, юу хийхийг чинь зааж захиран тушааж байвал эртхэн зайгаа барьсан нь өлзийтэй. Тэр чамд хичнээн хайртай гэж хэлэх нь хамаагүй, тэр хүнийг хайрлаж сураагүй хүн байна. Харин нөгөө талаас, сэтгэлзүйгээр чинь захирдаг төрлийн залуу байж болно. Чамайг юу хийхийг шууд зааж, зандардаггүй ч, ямар нэг арга чарга олоод л чамайг хүслээрээ байлгаж дөнгөдөг тийм эрчүүд энэ төрөлд багтана. Олон эмэгтэйчүүд хэтэрхий хожимдсон хойноо л сэтгэлзүйгээ удирдуулж байгаагаа ойлгодог. Гэхдээ дараах шинж тэмдгүүдийг уншиж үзээд оройтохоосоо өмнө ийм төрлийн хүнээс холбоогоо тасалж болно.
Сэтгэлзүйг чинь эрхшээлдээ байлгадаг залуугийн шинжүүд
Ийм эрчүүд маш аюултай. Тэр чамд гүн гүнзгийгээр дурлаж, чамайг үргэлж л гүнж шиг байлгахыг хичээнэ. Тэгээд тэр чамгүйгээр бол хэнд ч хэрэггүй амьтан болох мэтээр үргэлж ярина. Тэгээд эцсийн эцэст чи түүний хувьд чухал хүн хэмээн өөрийгөө мэдэрч өдөр ирэх тусам түүнд улам бүр дурлах болно.
Хэсэг хугацааны дараа чи түүний чамайг өөрийнхөөрөө байлгах гэсэн оролдлогыг нь ажиглаж эхэлнэ. Гэхдээ сэтгэлзүйг чинь эрхшээлдээ байлгахыг хүсдэг эрчүүд муу хүн биш гэдгийг ойлгоорой. Тэд зүгээр л эмзэг мэдрэмтгийн дээр өмчлөх хүсэлтэй хүмүүс юм. Тиймээс түүнийг нэгмөсөн орхих уу, эсвэл ярилцаж ойлгуулах уу гэдэг сонголт чиний гарт үлдэнэ.
#1 Тэр чамайг доош нь хийдэг
Тэр чамайг өөрөө ямар нэг юмыг бие дааж хийх болгонд доош нь хийж, чамд өөрийнх нь тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй хүн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэр чиний хийсэн зүйлсээс өө сэв хайж, түүнийг илүү сайжруулах өөрийн туслалцааг санал болгодог. Тэр чиний өөртөө итгэх итгэлийг бага багаар унагаадаг учраас чи дараа нь юу ч хийсэн түүний үнэлгээг харгалздаг болчихно.
#2 Тэр чамайг найзуудтайгаа уулзахад дургүй
Тэр чиний сайн найзуудыг чамд муу нөлөө үзүүлдэг хэмээн гүтгэж, чамайг аль болох тэднээс холдуулахыг хичээдэг үү? Тэр чиний хэнтэй нөхөрлөхийг зааж, эцсийн дүндээ чи өөрийн ихэнх найзуудаасаа холбоо тасрах болно.
#3 Тэр чамд эргэлздэг
Тэр хааяа ямар ч шаардлагагүй асуулт асууж чамайг ямар нэг байдлаар ам алдуулахыг хүсдэг. Тэр эргэлзээтэй асуултаар чамайг булж, чамайг муу хүн юм шиг сэтгэгдэл төрүүлэх болно.
#4 Тэр чиний талаар бүхнийг мэдэхийг хүснэ
Тэр чамайг нууцтай байхыг зөвшөөрдөггүй. Тэр чамд өөрийн утас, и-мэйлийн бүх нууц дугаарыг өгч чамайг ч бас өөрт нь өгөхийг шаардана. Тэр чиний өдөр тутмын амьдралын нарийн ширийн бүх зүйлийг мэдэхийг хичээж, хэрэв чи түүнд нэг хоёрхон зүйлийн талаар хэлээгүй үлдээсэн байвал уурлах юм уу гомдоллоно.
#5 Тэр чамайг далд байдлаар тагнадаг
Тэр чамайг найзуудтайгаа цуг кофе уухаар гарсан байсан ч хаана юу хийж явааг чинь мэдэхийн тулд байн байн залгаж асууна. Найзуудаас чинь чиний тухай асууж мэдэхийг оролдоно.
#6 Тэр өөрийнхөө зөв байсныг үргэлж батлахыг оролддог
Ямар нэг зүйлийг өөрийнхөөр нь хийлгүйгээр алдах тохиолдолд тэр “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг газар гээхгүй. Чамайг үзэл бодлоо хамгаалах гэж оролдох үед тэр үргэлж сайхан шалтгаан хаа нэгтээгээс гаргаж ирээд өөрийнхөө зөв гэж батлахыг зогсоо зайгүй хичээдэг. Тэгээд л аливаа зүйлийн буруутан нь үргэлж л чи болж хоцордог.
#7 Чи өөрийн эрх чөлөөг алдаж эхэлнэ
Чи нэг л мэдэхэд бүх зүйл дээр түүний зөвшөөрлийг асуудаг болчихно. Түүнтэй учраагүй байсан бол яах байснаа чи төсөөлөх ч үгүй. Үргэлж л түүний зөв байдаг мэтээр сэтгэж, чи өөрийн мэдэлгүй түүнийг тахин шүтнэ.
#8 Чи өөрийнхөө юу хүсч байгааг мэдэхээ болино
Чиний бүх амьдрал түүнийх болж хувирна. Тэр л чамайг аз жаргалтай болгодог ганц хүн блж, өөр юу ч чамайг тэжээж тэтгэж чадахгүй мэт санагдана. Тиймээс хэдэн жилийн дараа чи өөрийнхөө урьд нь ямар хүн байснаа хүртэл мартаж орхино.
#9 Чиний амьдралын шийдвэрийг тэр гаргаж эхэлнэ
Чиний нүдээр бол тэр үргэлж л чамайг аврахад бэлэн байдаг хуягт баатар шиг харагдаж байгаа. Гэвч хэсэг хугацааны дараа тэр чиний амьдралыг өөрийнхөө гарт оруулж, чамайг шийдвэр гаргах эрхгүй амьтан мэтээр бодогдуулдаг.
Goolingoo.mn