Та магадгүй ярилцлагын явцад, резюме болон тодорхойлох захидал зэрэг дээрээ сайн ажил горилогчдыг ажилд авсны дараа таны итгэлийг амархан эвдэлж орхидог хүмүүстэй тааралдаж байсан байх.
Тэгвэл энэ төрлийн алдаанаас сэргийлэхийн тулд эерэг сэтгэлгээг шүүх хэрэгтэй.
Эерэг сэтгэлгээг шинжлэх
Эерэг сэтгэлгээ бол хувь хүний бас нэгэн хэмжүүр юм. Би эерэг сэтгэлгээний тухай лекцүүдээрээ биднийг сүйтгэдэг сэтгэлгээний 10 “сүйтгэгч” байдгийг олж илрүүлсэн.
Тэдгээр өөдгүй шинжүүдийг Хянагч, Шүүмжлэгч, Бултагч, Эсэргүүцэгч гэх мэтээр нэрлэсэн юм. Стэнфордын их сургуулийн нэгэн хөтөлбөрт гүйцэтгэх захирлуудын 95% -ийнх нь ажилчдын гүйцэтгэл болон тэдний өөрсдийн хувийн амжилтанд эдгээр “сүйтгэгдчид” хор нөлөө үзүүлдэг аж.
Ярилцлага хийж байгаа ажил горилогч бүр ямар нэг хортой зуршил буюу зан төлөвтэй байдаг. Тэгвэл тэдгээр нь хэр хүчтэй вэ гэдгийг тодруулах нь чухал.
Магадгүй ярилцлагын явцад олж хараагүй ч ажлын ачаалал дунд илүү бодитой харагддаг хортой шинжүүд байдаг. Тийм хүмүүс бодит ажил дээр гарсныхаа дараа үнэн царайгаа харуулдаг.
Тэд бол дотоод дайсан л гэсэн үг. Тэдгээр шинжүүд нь бидний сонирхлын эсрэг ажилладаг, автоматаар явагддаг, зуршил болсон оюуны хэв маяг байдаг бөгөөд тэдгээр нь тус бүрдээ дуу хоолой, итгэл үнэмшил, таамаглалтай байдаг.
Үүнийг тодорхойлохын тулд бидний оюун санаа маргаашийн чухал уулзалтанд бэлтгэх хэрэгтэй гэсэн дохиог бий болгодог учраас эерэг үйлдэл хийхэд хүргэдэг.
Бид маргааш болох хурал, уулзалтын тухай бодож, санаа зовж, шөнийн 3 цагт сэрж, бүтэлгүй үр дүнд хүрэх вий гэж бараг 100 удаа боддог. Энэ бол биднийг дайсан шиг болгодог үйлдэл. Энэ бол бидний оюуныг ядрааж, цуцаадаг төдийгүй бодит нөөцийг маань ч үнэ цэнэгүй болгодог.
Хортой шинжүүд бидний бодит амьдралд тустай мэт санагддаг боловч бидний бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг.
Жишээ нь, шүүмжлэгч зан төлөвтэй хүн сөрөг байдлыг зарлан тунхаглаж, хөөрөгдөж, ялгаварлан гадуурхах байдлыг бий болгодог. Энэхүү ялгаварлах байдал нь эртний хүмүүс ойд аюулаас зугтахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байв. Модноос навч унасан байвал хүмүүс ойр хавьд нь бар байсан гэсэн төсөөлөл тэдний оюун санаанд орж ирдэг байв.
Дашрамд хэлэхэд бид насанд хүрсэн хүмүүс учраас хортой зуршлууд бидэнд хэрэггүй боловч бидний оюун санаанд нуугдмал байдлаар байгаад байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй тэр зүйлээр ертөнцийг харж, түүнийхээ дагуу үйлдэл хийгээд байдаг.
Хүний нөөц бүрдүүлэлтийн явцад “сүйтгэгчид” шинжүүдийг олж илрүүлэх
Мэдээж хэрэг ажил горилогчдын ихэнх нь өөрсдийгөө хорт зуршилтай гэдгээ мэддэггүй. Тиймээс тэдгээр “сүйтгэгч”-дийн тухай энгийнээр асуугаарай. Үүнийг засах цөөн хэдэн арга бий.
Тэдгээр хорт зуршлыг онлайнаар шалгаж, үр дүнг нь харах боломж ч байдаг. Эсвэл эерэг сэтгэлгээг үнэлэх тестүүд ч байдаг.
Эерэг сэтгэлгээ буюу PQ нь хүний сөрөг сэтгэлгээний эсрэг ажилладаг эерэг сэтгэх сэтгэхүй юм.
Та магадгүй энэ үнэлгээгээр 75%-ийн үнэлгээ авсан ажил горилогчийг ажилд авахыг хүсч байгаа байх. Энэ бол оновчтой хэмжээ. Эдгээр үнэлгээ нь нягт нямбай, шударга хариултуудыг шаарддаг боловч тэдний шинжүүдийг илрүүлж, үр дүнг нь хэлэлцэх боломжтой.
Ажил горилогчдын “сүйтгэгч” шинжүүдийг шүүх
Хэн нэгний давуу талд үндэслэн эдгээр шинжүүдийг ярилцлагын явцад тодруулах өөр нэг арга бий. Тэдгээр шинжүүд нь хүмүүсийн давуу талд тооцогддог зүйлийн эсрэг талыг илэрхийлж байдаг.
Жишээ нь, хэн нэгэн өөрийгөө нягт нямбай гэдгээрээ бахархдаг бол дэмжигч шинжтэй байж болох юм. Олон удирдагчид хүчтэй бөгөөд өөртөө итгэлтэй байдаг боловч хэт хянах шинжтэй байдаг. Эв найртай, сайхан харилцаатай хэн нэгэн тааламжтай эсвэл зугтаах шинжтэй байдаг.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕТВОРК