Монголын загварын ертөнцийн хамгийн дээд шагнал болох “Гоёл” наадмын топ модель өргөмжлөлт, шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгэ охинтой болж, хэсэг хугацаанд загварын тайзнаасаа холдоод байсан билээ.
Загварын агентлагаа байгуулж, халаагаа бэлтгэж байсан тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд саяхнаас шинээр нээгдэж буй “VTV”-д нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлжээ.