UBS телевизээс жил бүр зохион байгуулагддаг “Universe best songs” наадам өдгөө улам өргөжиж үзэгч, оролцогчдын тоо улам нэмэгдсээр байгаа. Дөрөвдэх жилдээ болж буй уг наадамд оролцогч, шүүгчдээс гадна олны анхаарлыг татдаг бас нэгэн хүчин зүйл бол тус наадмын өнгө төрхийг тодорхойлогч болсон хоёр хөтлөгч юм.
Оролцогчидтой илүү ойр байж тэдний баяр гунигийг хуваалцан, сандарсан нэгнийг нь тайвшруулж, баярласан нэгэнд нь улам урам зориг нэмдэг уг хоёр хөтлөгчийн хувьд нэвтрүүлгийн дундуур хэтэрхий их ярьдагийг нь эс тооцвол ур чадвар өндөртэй гэгддэг.
Хөтлөгч Э.Гантулгын хувьд нэлээд эртнээс телевизийн эфирээр гарч, охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан. Хэдийгээр түүнийг гэх бүсгүйчүүд олон байдаг ч одоог хүртэл амьдралын ханиа сонгоогүй явсан тэрээр саяханаас хайраа олж хаа сайгүй хамт явах болсон сурагтай.
Түүний сэтгэлийг татсан бүсгүй бол өнгөрсөн жилийн “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг Урангоо гэх бүсгүй аж. Хосууд дотносоод нэлээд хэдэн сарыг үдээд байгаа өдгөө хаа сайгүй хамт явах болсон гэнэ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэлийн хувьд мөн л өнгөрсөн жилийн наадмаас хайраа олсон гэнэ. Нэгэн үе монголын томоохон бизнесмэн залуутай нэр холбогдоод байсан тэрээр энэ удаад өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү залуу сонгосон бөгөөд хайрын баланд умбан хачин жаргалтай яваа сурагтай. Түүний найз залуу мөн л өнгөрсөн жилийн шилдэг 25-ын нэг гэж байгаа. Ийнхүү нэг зэрэг хайраа олсон хөтлөгчид маань ийм нэвтрүүлэг санаачилсан Л.Балхаа захиралдаа баярлаж, талархаад барахгүй байгаа сурагтай.
Н.Хувьзаяа www.secret.mn