Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гэнэн цайлган зантай байдаг. Энэ ч утгаараа тэд амьдралдаа онохоосоо алдах нь их байдаг шүү дээ. Тухайлбал:
– Хань ижлээ буруу сонгох,
– Муу хүмүүсийн нөлөөнд амархан автагдах,
– Ямар нэгэн гэмт хэргийн золиос болох,
– Амархан хүнд чадуулах гэх мэт.
Тэгвэл дээрх нөхцөл байдлаас гарах болон уг зангаасаа салахын тулд яавал дээр вэ?
– Алтан дунджийг баримталж сурах,
– Хэнтэй яаж харьцах вэ гэдгээ сайтар мэддэг байх,
– Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ямагт санаж явах,
– Өөрт чинь сайхан аашилж байгаа хүнээс болгоомжилж байх хэрэгтэй. Учир нь ямар санаа бодол дотроо агуулж харьцаж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.
– Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа олон талаас нь тунгаан бодож байх,
– Үргэлж бүх зүйлийг сайн сайхан талаас нь хараад байвал хар бараан зүйлийг нь олж харахаа больдог гэдгийг санаж явах,
– Хэзээд өөрийн гэсэн бодолтой байх,
– Бусдын үгээр, үзэл бодлоор хувийн асуудлаа шийдэхээс зайлсхийх,
– Хамгийн сайн найз хамгийн аюултай дайсан байдаг тул бүх зүйлээ илэн далангүй ярихгүй байх,
– Чамд хэн нэгэн хүнийг ховлож байгаа бол эргээд чамайг хэзээ нэг өдөр муулаад явах болно. Иймэрхүү зантай хүнээс хол байхыг хичээгээрэй.
– Зөв үзэл бодолтой, амьдралын ухаантай ахмад хүний хэлсэн үг, зөвлөгөөг анхааралтай сонсож, амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж явбал зохистой.