Попын 57 настай хатан хаан Мадонна хөгжмийн ертөнцөд шинэлэг зүйлийг нэвтрүүлдэг нэгэн билээ. Тэгвэл одоо дуучин эмэгтэй залуу насаа хадгалж, арьсаа арчлах явдал дээр зөвхөн гоо сайханчид, пластик мэс засалчдад итгээд зогсохгүй машинуудыг ашиглаж эхэлсэн анхдагчдын нэг болжээ. Цагтаа Майкл Жексоны хийж байсан шиг Мадонна арьсыг хүчилтөрөгчөөр баяжуулж, түүнийг чийгшүүлэн гөлийлгөж, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай тусгай машиныг ашиглах болсон гэнэ шүү.
Арьсаа аминдэмээр баяжуулах гурван үе шаттай ажилбарыг явуулснаар гоо сайханч дээр очих шаардлагагүй болов. Энэ машиныг ашигласнаар үйлчлэл нь удаан хугацаанд хадгалагдах бөгөөд хор нөлөөлөл бараг байхгүй гэдгийг зааварчилгаан дээр нь бичжээ. Энэ ер бусын машин Мадоннагийн зургаан байшин бүрт нь нэг нэг байдаг бөгөөд нэгийг нь тэрбээр аялан тоглолтынхоо үеэр авч явдаг байна.
Эх сурвалж www.wikimon.mn