АНУ-ын Индиана их сургуулийн эрдэмтэд арванхоёрдугаар сард жирэмсэлсэн эмэгтэйчүүдийн хүүхэд хамгийн эрүүл саруул төрдгийг нотолжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар жирэмсэн эхчүүд төрөхөөс өмнөх саруудад зуны нарнаас D витаминийг илүү авдаг учраас эрүүл саруул хүүхэд төрдөг гэнэ.
Энэ судалдаанд 2004-2009 оны хооронд төрсөн 270.000 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнг 2015 онд Балтимор дахь Нөхөн үржихүйн анагаах ухааны Америкийн нийгэмлэгийн бага хурал дээр танилцуулсан байна.