Чихрийн шижин нь олон нөхцөл шалтгааны улмаас цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээр ам цангах, их шээх шинж тэмдэгээр илэрдэг бодисын солилцооны өвчин юм.
Өвчин үүсгэх халгаат хүчин зүйлс:
- Биеийн жингийн илүүдэл
- Хөдөлгөөний хомсдол
- Архи
- Тамхи
Чихрийн шижингийн хэлбэрүүд:
- 1-р хэлбэр:инсулин дааврын дутагдлаас болдог хүүхэд залуучуудын дунд элбэг тохиолддог.
- 2-р хэлбэр: инсулин дааврын үйлчилгээний идэвхи суларснаас болдог. Хижээл насны хүмүүс илүү өвдөх хандлагатай. /Нийт өвчлөлийн 90%/
- Бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор үүсэх чихрийн шижин.
- Жирэмсэн үед дааврын өөрчлөлт болсноор цусан дахь глюкозын зохицуулга хямарснаас үүсэх жирэмсний чихрийн шижин.
Түгээмэл илрэх шинж тэмдэг:
- Ам цангах
- Их шээх
- Турах
- Ядрах
- Даралт ихсэх
- Хараа муудах
- Арьс идээлж үрэвсэх
Хүндрэл :
- Нүдний хараа муудах
- Бөөрний архаг дутагдалд орох
- Мэдрэлийн талаас өөрчлөлт гарах
- Комд орж, ухаан алдах
- Хөл шархлах
Эмчилгээ :
- Хоолны дэглэм
- Хөдөлгөөн
- Эмийн эмчилгээ
- Инсулин эмчилгээ
Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үндсэн шалтгаан болдог хүчин зүйл нь таргалалт юм. Дэлхийд 1 тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй байгаагаас 300 сая нь хэт таргалалттай байна. /БЖИ>30, Биеийн Жингийн Илүүдэл / Чихрийн шижин өвчнөөр анх оношлогдсон хүмүүсийн 80% нь илүүдэл жинтэй байна. Биеийн жин 1 кг-аар нэмэгдэх нь ЧШ-ээр өвдөх эрсдэлийг 5%-аар нэмэгдүүлдэг. Насанд хүрэгсдийн ЧШ-ийн 2-р хэлбэрийн өвчлөлийг илүүдэл жинг хасах замаар 80-иад % бууруулж болно.
Уг өвчнөөр өвчлөхгүй байхын тулд та,
- Амьдралын идэвхтэй хэмнэл
- Зөв зохистой хооллолт
- Идэвхитэй хөдөлгөөн
зэргийг амьдралдаа эрхэмлэн хэвшүүлээрэй
WWW.MISS.MN