Таны эхнэр таны хувьд энэ дэлхийн хамгийн үзсгэлэнтэй эмэгтэй байх ёстой. Түүний өөрийнхөө найзын эхнэртэй бүү харьцуул. Түүнийг сэтгүүлийн нүүрэн дээрх бүсгүйтэй эсвэл зурагтаар гардаг жүжигчинтэй бүү харьцуул. Тэд бусдаас дэндүү их тусламж авсны хүчинд тийм хөөрхөн харагддаг.
Гэрлийн төгс тусгал, мэргэжлийн нүүр будалт тэгээд гоо сайхны мэс засал, дахиад гоо сайхны мэс засал, тэгээд дахиад гоо сайхны мэс засал… Таны эхнэр бол танд өгөгдсөн бэлэг. Бие махбодийн гоо сайхан алга болж болно оо. Харин мөнхийн гоо зүрхэнд байдаг юм.
Таны хажууд байгаа тэр эмэгтэй бол жинхэнэ эрдэнэс. Тэр бол цорын ганц, давтагдашгүй нэгэн юм. Үзэсгэлэнтэй хүн үргэлж сайн байдаггүй. Харин сайн хүн үргэлж үзэсгэлэнтэй байдаг.
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/