Жүжигчин Женнифер Гарнер, Бен Аффлекк нар өнгөрөгч зун гэр бүлээ цуцлуулсан. Нөхөр Бен хүүхэд асрагч бүсгүйтэй учир ургуулж, тогтвортой харилцаандаа сэв суулгасан боловч хосууд эргэн нийлэх далим хайдаг тухай хэвлэлээр бичдэг.
Хамгийн сүүлд жүжигчин бүсгүй нөхрөө эргэн авахын тулд гоо сайхандаа чамгүй анхаарсан тухай шуугьж байсан билээ.
Женнифер нүүрэндээ ботокс тариулсан гэх мэдээ гарч байсан боловч энэ нь ташаа мэдээлэл болохыг баталжээ.
Түүний саяхны нэгэн зурган дээр ботокс тариулсан мэт нүүр царай нь толийж, ямар ч хөдөлгөөнгүй гарсан байснаас ийн “сэжиглэхэд” хүргэсэн аж.
Гэвч түүний дараагаар тавьсан будаггүй зургаас харахад нүүр царайнд нь ямар нэгэн өөрчлөлт орсон зүйл үгүй ажээ.
И.АВГУСТА
PHOTONEWS.MN