Бил бүсгүй дөрөвдүгээр сард Сайлас хүүгээ төрүүлээд энэ зуны эхээр Уолшийн удирдлага дор фитнесээр хичээллэж эхэлсэн билээ. Бие давхар байхдаа жүжигчин бүсгүй нэлээдгүй жин нэмсэн учраас хурдхан шиг хэвийн байдалдаа орохыг хүсэмжилсэн хэрэг. Тэгтэл нэг найз бүсгүй нь түүнд Уолшийг санал болгожээ. Уолш ч ажилдаа орсон байна. Тэрбээр Билыг гүйлтээр хичээллүүлж, биеийн хүчний төхөөрөмж дээр ажиллах хуваарийг нь гаргаж, хоолны дэглэмд оруулав.
Жессика ч түүний өгсөн удирдамжийг ёсчлон дагаж, төдөлгүй гайхалтай үр дүнд хүрсэн юм. Улмаар тэдний харилцаа багш, шавийнх биш харин дотно тал руу болж эхэлжээ. Жессика Уолшийн шинэ биеийн тамирын танхимын нээлтэд оролцохоор явахдаа хамаг гоё дээрээ тавьж, нүүр амаа будаж эхлэнгүүт Жастин байдал нэг л бишдэж буйг ойлгосон аж. Эх сурвалж www.wikimon.mn