Гоо сайхны мэс засал хийлгэсэн дуучин, жүжигчин, загвар өмсөгч бүсгүйчүүдийг “Хоорондоо ихэр мэт адилхан харагддаг. Нэг эмчийн гараар гоё сайхан болсон учраас тэр” гэж ирээд л янз бүрээр гоочлох нь бий.
Үнэндээ манай урлаг соёлын одод дунд хальтхан харвал андуурмаар адилхан хүмүүс байдаг л юм. Тэгвэл сүүлийн үед “Х-Түц” хамтлагийн миссээр тодроод байгаа жүжигчин А.Туяа гэх царайлаг, нуруулаг бүсгүйг УДЭТ-ын мисс гэгддэг Г.Отгонцэцэгтэй андуурах тохиолдол цөөнгүй гардаг гэх.
Гэвч өөрийгөө гоо сайхны мэс засал хийлгээгүй, эхээс төрсөн чигээрээ байгаа гэж ярих дуртай А.Туяа үүнд ихэд эгдүүцдэг аж. “Би тэгж нүүрэндээ янз бүрийн юм хийлгээгүй. Намайг яагаад тэр хүнтэй адилхан гээд байгааг ойлгохгүй юм” гэж бухимдсан ч сүүлдээ энэ бүхэнтэй эвлэрсэн бололтой. Үүгээр ч зогсохгүй, царай зүс, бие галбираараа ихэр мэт адилхан бүсгүйчүүд дотно найз болж, бүр хамтдаа зургаа татуулсан нь энэ аж.
Р.ЕСҮЙ