“Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Universe Best Songs-2012” наадмын шүүгчээр ажиллан магтаал, зэмлэл хоёрыг хослуулан сонсож буй. Ямартай ч их гүрэнд монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа залуухан, царайлаг түүнд сэтгэл алдрах бүсгүй цөөнгүй.
Гэвч тэрээр 2008 оны наймдугаар сард бүжигчин, дуучин Ольга хэмээх Орос бүсгүйг монголчуудад танилцуулж, шар хэвлэлээр дуулиан тарьж, олон охидын сэтгэлийг гонсойлгож байсан. Харин саяхнаас хосуудын хуримын зар гадуур түгэх болжээ. Хойд хөршид олон жил амьдарсан дуучин залуу Орост хуримаа хийж, Монгол болон Буриадад д үргэлжлүүлэн гурван улсын ёс заншлаар хуримлах сурагтай.
А.Ялгуун