Фитнессээр эрчимтэй хичээллэн гоолиг бие, тачаангуй төрхөөрөө залуусын харцыг гижигдэх болсон О.Оюунзул хэдийнэ мэргэжлийн тамирчны түвшинд очсон нэгэн. Зохистой бие галбир, зөв хөгжсөн булчин зэргээрээ зөвхөн туранхай байхыг эрмэлзэж явдаг ихэнх охидын сэтгэхүйд “тэсрэлт” хийсэн түүнийг дуучин Б.Амархүүгийн хадам эгч гэдгээр нь мэдэх хүн олон бий.
Мисс дүүгийнхээ “ачаар” олонд танигдсан О.Оюунзул 2014 оны бодибилдинг, фитнессийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэний сацуу “Бикини мисс”-ээр тодорч байсан юм. Мөн тэрбээр “George’s gym championships-2015” тэмцээний “Бикини мисс” ангилалд мөнгөн медаль хүртэж, ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналыг ч давхар гардсанаар амжилтаа бататгасан.
Цахим ертөнцөд өөрийн бие галбираа гайхуулдаг фитнесс модель маань саяхан хөл хүндтэй зургаа дэлгэж, хайртай залуугаа олон нийтэд танилцууллаа. Тэрбээр өдгөө зургаан сартай жирэмсэн бөгөөд өөрийн шавь гэгдэх тамирчин залуутай үерхэж дотноссон гэдгээ ийн харуулж “Эмэгтэй хүний хамгийн аз жаргалтай, хайр халамж дүүрэн үе” гэж гайхуулжээ.