Хvмvvс анх нvvр тулан уулзмагц бие биенээ харилцан “уншдаг”. Ийнхvv унших уншлагаас тєрєл бvрийн сэтгэгдэл тєрнє. Энэхvv сэтгэгдэлдээ тулгуурлан хvнтэй анх уулзсаныхаа дараагаар бид “нvдэнд дулаахан”, “нvдэнд хvйтэн” гэх зэргээр ярьдаг. Анх тєрсєн сэтгэгдэл цаашдын харилцаанд хvчтэй нєлєє vзvvлэх нь олон тохиолддог.
Гэхдээ энэ бол анхны сэтгэгдэл бvр vнэн зєв байдаг гэсэн vг хараахан биш. Анхны сэтгэгдэл алдаатай байх нь цєєнгvй. Хуурамч, хvний мєс муутай хvнийг нvдэнд дулаахан сайн хvн гээд ойлгочихвол яах вэ? Харилцааны явцад тохиолддог энэ мэт алдаанаас зайлсхийх боломж олгохын тулд анхны сэтгэгдэл vvсэхэд нєлєєлєгч хvчин зvйлvvдтэй уншигч таныг товч танилцуулахыг зорьсон болно.
Анхны сэтгэгдэл тєрєхєд нєлєєлєгч зарим хvчин зvйлс Урьдчилсан хандлага Сэтгэл санааны байдал Харилцагчдын тэнцвэргvй байдал Гадаад тєрх, байдал Гоо сайхан г.м. Урьдлчилсан хандлага “Танайд томилогдсон шинэ дарга ч их сайн хvн дээ, нvдэнд дулаахан хvн бий…”, “Танай шинэ хvргэн ч дээ, харахаас тогтворгvй маягийн залуу харагдсан шvv, гэхдээ єєрєє уулзаад мэднэ биз…”, “Єнєєдєр танайд алдарт эрдэмтэн … гуай лекц уншина…” гэх зэргээр бид анх уулзах гэж байгаа хvний талаар урьдчилан мэдээлдэггvй гэж vv? Эдгээр мэдээлэл нь тухайн хvний талаарх анхны сэтгэгдэл vvсэхэд хэрхэн нєлєєлдєг талаар авч vзье. Тухайн хvний талаарх урьдчилсан мэдээлэл, тvvнд хандах хандлага харилцаанд чухал vvрэг гvйцэтгэдэг байна. Vvнийг батлах энгийн туршилтыг сэтгэл зvйчид хийжээ. Бусдаас онцын ялгагдах зvйлгvй, дундаж насны эрэгтэй хvний зургийг санамсаргvй байхад нь авчээ. Зураг авах vед vс зvсээ янзлаагvй, тvvгээр ч барахгvй цамцны захаа ч засч амжаагvй учир яг л тухайн vед байснаараа зураг нь гарсан байна. Энэ хvн хэн байв? Бусдаас ялгагдах гойд юмгvй, гоц авьяасгvй, сайн муутал ньтєдийлєн ажиглагддаггvй эгэл жирийн нэгэн.
Гэтэл тvvний зургийг хоёр хэсэг оюутнуудад єгч хvнийг таних чадварыг нь шалгахаар шийджээ. “Энэ зурган дээр байгаа хvний гадаад тєрх байдал дээр нь тулгуурлан тодорхойлолт єгнє vv?” гэсэн зааврыг оюутнуудад єгчээ. Зургийг оюутнуудад єгєхдєє нэг хэсэгт нь “авьяаслаг эрдэмтний зураг”, нєгєєд нь “сэргийлэхээс эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтний зураг” гэж хэлсэн байна. Энэ мэдээллийг санамсаргvй маягаар дурьдах тєдий єнгєрсєн боловч тухайн хvнийг тодор-хойлоход шийдвэрлэх vvрэг гvйцэтгэжээ. “Авьяаслаг эрдэмтэн” гэж хvлээн авсан оюутнууд “Тэрээр саруул сайхан духтай, бvтээлч эрч хvчээр нэвт гэрэлтсэн ухаалаг харцтай, хvч зоригийг нь илтгэсэн шулуун хамартай, сайхан сэтгэлийнх нь илрэл болсон хєнгєн инээмсэглэл уруулд нь тодорсон хvн…” гэх зэргээр тодорхойлсон бол “Энэ бол гэмт хэрэгтэн гэсэн сэтгэгдлээр хvлээн авсан оюутнууд “Ухаалаг биш тэнэг байрын духтай хэнийг ч алахад бэлэн байгаа юм шиг хєнхгєр харцтай, муу vйлээс буцахааргvй шєвгєр хамартай, бvхнийг дайсагнасан хvйтэн ёжтой инээмсэглэлтэй…” гэжээ. Зєвхєн нvvр царайг нь ийнхvv тодорхойлсон тєдийгvй хайш яаш хувцасласан байдал нь ч єєр єєрєєр тусгагдсан байна. “Ухаалаг, бvтээлч хvмvvс гадаад тєрхєє тєдийлєн анхаардаггvйн илрэл”, “Нийгмийн хэм хэмжээг эсэргvvцсэн мэт хайш яаш хувцасласан байна…” гэх мэт. Эдгээр тодорхойлолтуудыг уншаад нэг хvний тухай єгvvлж байна гэж хэлэхэд ч хэцvv байна шvv дээ. Ийнхvv алдаатай тодорхойлсны учир юу вэ? Зургийг тарааж єгєхдєє судлаачийн санамсаргvй мэт хэлсэн vгэнд хамаг учир байгаа юм. “Эрдэмтэн”, “Гэмт хэрэгтэн” гэсэн хоёрхон уг тухайн хvний зургийг хvртэн танихад ийнхvv хvчтэй нєлєєлжээ Туршлагагvй оюутнууд ийнхvv алдав уу? Vгvй. XVIII зууны vед хvнийг таних чадвараараа гайхагдаж байсан Христосын санваартан Иоганн Лафатер ч иймэрхvv алдаанаас зайлж чадаагvй гэнэ.
Тэрээр танихгvй хvнийг зєвхєн л зургаар нь оновчтой зєв тодорхойлж чаддаг байсан нь тvvнийг ихэд алдаршуулжээ. Европ даяараа тvvнийг шvтэж байсан ч шалгахаар шийдсэн тохиолдол гарчээ. Жан Жан Руссогийн суу билгийг Лафатор шvтдэг байсныг нь ашиглан тvvнийг шалгахаар шийдсэн байна. Тvvнд энэ бол Францын гvн ухаантны зураг хэмээн нэгэн зургийг илгээснийг Лафатер бишрэлтэйгээр ширтэн “Энэ бол суу билэг, тvvний нvд хамар нь байгаль эхийн бvтээсэн гайхамшигт авьяасыг илтгэж байна…” гэх зэргээр хэлжээ. Гэтэл энэ нь Парижийн гянданд хоригдож байсан алуурчныг дvvжлэгдэхээс ємнєхєн авсан зураг байлаа. Хvмvvст хандах бидний хандлага тэднийг таних, тусган хvлээж авахад ингэж нєлєєлдєг байна. Сэтгэл санааны байлал Сэтгэл санаа єєдрєг, амгалан vед уулзаж учирсан хvн бvхэн єєдрєг сайн хvн шиг санагддаг. Гэтэл уйтгартай, тvгшvvртэй vед vvний эсрэг сэтгэгдэл тєрдєг. Хvний сэтгэл санааны байдал бусдыг хvртэх, хvлээн авахад хэрхэн нєлєєлж байна вэ? гэдгийг тодорхойлохын тулд “Харилцааны сэтгэл зvйн” хичээлийн явцад маш энгийн туршилт хийж vзсэн юм.
Шалгалтын ємнєх vе бол оюутнуудын хувьд нилээд тvгшvvртэй, ачаалалтай vе байдаг. Яг энэ vед нь нэгэн магистрант бvсгvйгээр оюутнуудаас судалгаа авахууллаа. Судалгаа авсных нь дараа тvvний талаар тєрсен сэтгэгдлээ бичнэ vv? гэсэн хvсэлтийг оюутнуудад тавьсан юм. Гэтэл ихэнх нь “хатуу зантай”, “эршvvд”, “намба муутай хувцасласан”, “харамч” гэх зэргээр сєрєг талаас нь тодорхойлсон байв. Харин шалгалт шvvлэг єнгєрсний дараа дээрх магистрант єєр хэсэг оюутнаас судалгаа авсан юм. Судалгааны дараа тэдний сэтгэгдлийг бичvvлж авахад “маш цоглог”, “зоримог зантай”, “энгийн чєлєєтэй хувцасладаг”, “аятайхан хvн” гэх зэргээр тодорхойлсон байлаа.
Шалгалтын дараа уулзсан оюутнууд тvvнийг илvv эерэг vнэлснийг та анзаарсан байх. Сэтгэл санаа тайван бус, тvгшvvртэй vед хvн бусдад хайнга, таашаалгvй хандах магадлал єндєр, хvний сєрєг талыг илvv тодорхой тусгах хандлагатай байдаг. Бусдын талаар бидний єгч байгаа vнэлгээ нь тэднийг vнэлсэн vнэлгээ тєдийгvй єєрєє єєрийгєє vнэлсэн vнэлгээ байдаг. Єєртєє итгэлтэй хvн бусдыг сайхан сэтгэлтэй, найрсаг, чадварлаг гэх зэргээр ихэвчлэн vнэлдэг бол єєртєє итгэлгvй хvмvvс бусдыг уриалгахан биш, дайсагнасан зантай, хvнийг дэмждэггvй гэх зэргээр сєрєг талаас нь хардаг. Хумvvс яагаад єєрийнхєє байдлыг бусдад тохдог вэ? Аливаад шvvмжлэлтэй хандах чадваргvй, єєрийгєє сайн таньж ойлгож чадаагvй хvмvvс энэ алдааг бусдаас илvv гаргадаг.
Харилцаа ханллага Тухайн хvний талаархурьдчилсан мэдээлэл хандлага тvvнийг vнэлж дvгнэхэд хэрхэн нєлєєлдгийг бид ємнє авч vзсэн. Харин одоо бидний хоорондын харьцаа хандлага эерэг байдалтай эхэлж байна уу? эсвэл сєрєг байдалтай эхэлж байна уу? гэдгээс анхны сэтгэгдэл хэрхэн шалтгаалахыг авч vзье. “Шинэ багш” хагас цагийн турш зарим оюутнуудтай элэгсэг дотно, заримтай нь албархуу, хєндий харьцсан байна. Vvний дараагаар багшийнхаа талаар тодорхойлолт єгєхийг оюутнуудаас хvсчээ.
“Эелдэг” харьцаатай багшийг vнэлсэн vнэлгээ нь “хvйтэн хєндий” багшийнхаас хавьгvй дээгvvр байжээ. Бидэнд хандаж байгаа хандлагатай холбоотойгоор харилцааны явцад vvсэх алдааг хэрхэн залруулах вэ? Бидэнд сайн ханддаг, биднийг ойлгодог хvн бидэнтэй санал зєрж биднийг буруутгаж байна гэж тєсєєлье. Харин бидэнд муу ханддаг, биднийг ойлгодоггvй байсан хvн бидэнтэй санал нэг байвал яах вэ? Энэ мэт ээдрээтэй байдлаас гарахад зєвхєн бодитой зєв сэтгэлгээ, харилцааны ур чадвар, ёс суртахуун нєлєєлдєг. Жишээ нь харилцааны соёлгvй, бардам зантай оюутан хичээлээ сайн мэдэж байвал багш ямар дvн тавих вэ? Багшдаа муу ханддаг “таалагддаггvй” гэсэн vзvvлэлтийг биш, харин юу мэдэж байгааг нь vнэлж байгаа бол та сайн дvн тавихаас єєр аргагvй. Энэ бол таны харилцах ур чадвар, ёс сургахууныг шалгасан жижиг атлаа “том” асуудал. Энэбол бидэнд хандах хандлагатай холбоотой харилцааны явцад vvсдэг алдааг залруулах энгийн арга.
Тэнцвэргvй байлал Нийгэмд эзэлж байгаа байр суурь, ажил мэргэжил, эрдэм боловсрол, эд хєрєнгєєрєє хvмvvс харилцан адилгvй байдаг. Харилцагчдын хоорондын эдгээр ялгаа, тэнцвэргvй байдлаас vvдэн зарим талын алдаа vvсдэг. Тухайн хvн чухам юуг чухалчлан vнэлж байгаагаас энэ алдаа шалтгаална. Євчтэй vедээ эрvvлийг чухалчилна. Энэ vед эрvvл хvн хvчтэй, чийрэг, ухаалаг харагддаг. Гэтэл гаднаасаа эрvvл чийрэг харагдаж байгаа хvн бvхэн сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг байж чаддаггvй. Vvний нэгэн адилаар эрдэм мэдлэгийг эрхэмлэдэг хvн єндәр боловсролтой хvнийг бvх талаар нь хэтрvvлэн vнэлэх хандлага ажиглагддаг. Нэгдvгээр ангийн сурагчид бол “Багш бvгдийг мэддэг учраас бидэнд хичээл заадаг” гэж боддог учраас багшийгаа шvтэж, тvvний хэлсэн бvхнийг хичээнгvйлэн гvйцэтгэхийгхичээдэг. Зарим дарга нар албан тушаалынхаа єндєрлєгт дулдуйдан доод тушаалынхаа хvмvvстэй уулзахдаа хэн бvхний мэдэх энгийн зvйлийг сvр бадруулан ярьдаг нь тэднийг басамжилж буй алдаа юм.
Гадаад тєрх Хvний гадаад тєрх байдал нь анхны сэтгэгдэл vvсэхэд нєлєєлдєг хvчин зvйлийн нэг юм. Хvний гадаад байдлыг тvvний сэтгэл зvйн онцлог, зан тєлєвтэй нь холбон тайлбарлах оролдлого эртний Грекийн соёл иргэншилтэй холбоотой юм. Тухайлбал, Аристотель “Бух мэт ланцгар хамартай хvн залхуу, гахай мэт єргєн ээтгэр хамартай бол тэнэг, нохой мэт шєвгєр хамартай бол шаралхуу, шонхор мэт шєвгєр бол зоригтой…” гэж бичиж байжээ. Энэ vзэл санаа хєгжсєєр XVIII зууны vед нилээд газар авчээ. Жишээ нь: Лафатер, Галля нарын vзэл санаа нь Немцийн зохиолчид, ялангуяа Чезаре Ломброзо нарын онолд vзэлд чухал байр суурь эзэлдэг. Ломброзо насан туршдаа шоронгийн эмчээр ажиллаж байсны дvнд гэмт хэрэгтний онцлог бол тєрєлхийн юм гэж vзэж байжээ. Гэмт хэрэгтнvvд нь гадаад тєрх байдлаараа ердийн хvмvvсээс ялгаатай байдаг тєдийгvй хvй нэгдлийн нийгмийн vеийн хvний бvдvvлэг шинж тэмдгийг агуулж байдаг гэж vзэж байв. Энэ мэт онцлог шинжийн гадаад илрэл: эрvv нь эв хавгvй, нvvрний тэгш хэм алдагдсан, мэдрэмж нь унтарч мєхсєн, нvvр царай нь эгэл хvнийх мэт улайж эвгvйцдэггvй…, бие махбодио шивж эрээлэх хандлагатай. Сэтгэцийн эдгээр эмгэг нь єширхvv, амиа бодсон бардам, тэнэг явцуу зан, ёс суртахуунгvй байдлаар нь илэрдэг бєгєєд тэдний хэл яриа нь огцом, бvдvvлэг, бичиг нь хvртэл балар эртний хvмvvсийн дvрс бичиг мэт… гэж vзэж байсан бєгєєд 1876 онд бичсэн “ Гэмт хэрэгтэн хvн” хэмээх номондоо “Алуурчид бол том эрvvтэй, урт чихтэй, шил мэт цэхэр нvдтэй, хулгайчид нvд жижигтэй, галдан шатаагчид, єєдгvй хvмvvс нь махир хамартай байдаг гэх зэргээр гэмт хэрэгтнvvдийн хэв шинжийг гадаад тєрх байдлаар нь тодорхойлохыг оролдож байжээ.
Гэвч Ломброзогийн сургаал цаашдаа хэрэглээ болон дэлгэрч чадсангvй. Хууль цагдаагын шинжээчдийн дvгнэлтээс vзэхэд гадаад тєрх байдлаараа харилцан адилгvй хvмvvс гэмт хэрэг vйлддэг байна. Гаднаас нь харахад соёлтой сэхээтэн тєрхтэй хvн, гоо сайхан бvсгvй ч аймшигтай муухай хэрэг vйлддэгийг бид мэдэх билээ. Хvний гадаад тєрх байдлыг бусад олон зvйлтэй хослуулан ажиглаж нягтлан шинжих нь чухал юм. Гоо сайхан Гоо сайхан гэж юу вэ? Яагаад хvмvvс гоо сайхныг тахин шvтдэг вэ ? Энэ нь сайхан хэлбэртэй хоосон сав уу? Yгvй бол уг савнаас бадамлан буй мєнхийн гал уу? Сэтгэл зvйч , шинжээчид хэсэг хvмvvсийн зургийг гоо vзэсгэлэн, сэтгэл татам байдлаар нь зэрэглэсэн. Дараагаар нь уг зургуудыг хvмvvст тараан єгєєд зургийн эзнийг тодорхойлохыг хvсчээ. Царайлаг хvмvvсийг бусдаас илvv єєртєє итгэлтэй, илэн далангvй, аз жаргалтай, тайван, ухаалаг, овсгоотой гэх зэргээр vнэлсэн байв. Гоо сайхан, царайлаг хvмvvсийн сэтгэл зvйн тодорхойлолт нь бусдаас дээгvvр байдаг тєдийгvй ажил тєрлийн vнэлгээ нь ч дээгvvр байдаг гэж зарим хvмvvс vздэг. Гоо сайхан бол харилцаа амжилттай явагдахын баталгаа мєн vv? Vvнд яв цав хариулт єгєхєд тєвэгтэй юм. “Гоо сайхан ертєнцийг аварна”, “Гоо сайхан бол аймшигг зэвсэг мєн”, “Царайны сайхныг бус, ухааны сайхныг эрхэмлэ” гэх мэт харилцан адилгvй vг хэллэг ч олон буй. Харилцааны явцад хvний гадаад тєрх байдал нєлєєлдгийн адилаар гоо сайхан ч бас нєлєєлнє. Сайхан эмэгтэй єєрєє хvнд тааламжтай сэтгэгдэл тєрvvлээд зогсохгvй тvvнийг дагалдан яваа хvмvvсийн vнэлгээнд ч бас нєлєєлдєг байна. Жишээ нь царайлаг эмэгтэйтэй цуг явж байгаа эрэгтэй хvний сайн талыг царай муутай эмэгтэйтэй цуг яваа хvнийхээс илvv олж хардаг гэнэ. Vvнийг зарим ном зохиолд “Бараа бологчийн нєлєєлєл” гэж нэрлэсэн байдаг. Гоо сайхны нєлєєллийг зар сурталчилгаанд єргєн ашигладгийг бид мэднэ.
Гэхдээ гоо сайхны талаарх улс vндэстний болон хувь хvмvvсийн ойлголт харилцан адилгvй юм. Хэрвээ гоо сайхны харилцаанд гvйцэтгэх vvргийг хэтрvvлэн vнэлбэл эгэл жирийн тєрсєн, эсвэл царай муутай олон хvмvvсийн харилцаа маш амжилттай явагдаж байгаа олон тохиолдлыг бид тайлбарлаж чадахгvйд хvрэхсэн билээ. Харилцаа ба гоо сайхан Харилцааны эхний vед болон богино хугацааны, тvр зуурын харилцааны явц дахь гадаад vзэмж, гоо сайхан нєлєєллийг vгvйсгэдэггvй. Удаан хугацааны харилцааны явцад гадаад тєрх хоёрдугаарт тавигдаж эхэлдэг. Хvнийг гадаад тєрх, гоо сайхнаар нь сонгох сонголт ихэвчлэн ухамсаргvй явагддаг. Хvн бvрт єєрийн гоо сайхан гэж бий. Иймд єєрийн нєєц, хосгvй гоо сайхнаа олж ашиглах нь чухал. Анхны сэтгэгдэлд нєлєєлж байдаг бусад олон хvчйн зvйлvvдийг нэрлэж болно. Америкийн сэтгэл зvйч Гордон Олпорттанихгvй хvмvvсийг анхны сэтгэгдлээр vнэлэхийг судлуулагчдад санал болгожээ. Тvvний явуулсан судалгааны vр дvнгээс vзэхэд нvдний шилтэй, єндєр духтай хvмvvсийг ухаалаг итгэлтэй, настайвтар, махлаг эрчvvдийг найдвартай, хариуцлагатай, инээмтгий хvмvvсийг ухаалаг нєхєрсєг гэж vнэлэх хандлагатай байдаг болох нь тогтоогджээ. Судлаач єєрєє энэ хандлагыг хvмvvсийн сэтгэлгээн дэх єнгєцхєн тєсєєлєлтэй холбож тайлбарласан байна. Нvдний шилтэй хvмvvс их юм уншсанаас хараа нь муудсан, том духтай хvмvvсийн тархины эзлэх жин их гэх мэт.
Энэ бvхнийг уншсаны эцэст анхны сэтгэгдэл алдаатай байх магадлал ихтэй гэдгийг уншигч та ойлгосон нь лав. “Хvний сайныг ханилан байж, хvлгийн сайныг унан байж тань” гэсэн ардын зvйр vг анхны сэтгэгдлийн vнэн мєнийг танихад чухал vvрэгтэй юм. Хvний ам ажлын нэгдэл, ааш зан, vерхэл нєхєрлєл, хийж бvтээсэн зvйл зэрэг “чухам юу хийж чаддаг, ямар хvн бэ?” гэдгийг харуулах олон vзvvлэлт байдаг. Эдгээр бодит vзvvлэлтvvд нь хvнийг зєв танихад саад тотгор болж байдаг анхны сэтгэгдлийн алдаа, эндvvрлийг аяндаа залруулж єгдєг “амьдралын” шалгуурууд юм. Зєвхєн эдгээр шалгуураар шалгагдан нотлогдохыг нь хvлээн суувал “Єнгєрсєн борооны араас цув нємрєв” гэгч болох биз. Таны ажигч гярхай зан, нягтламтгай чанар бол хvнийг буруу зєрvvтанихаас урьдчилан сэргийлэх найдвартай аргуудын нэг билээ. А.Баярмаа