МУГЖ Б.Энхбат гуайн урын санд “Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг сайхан дуунууд байдаг бий.
Энэ дуунуудыг дахин сэргээн дуулж ард түмэндээ хүргэж чадсан залуу дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” анхны цомгоо хэвлэлтэнд өгчихөөд хүлээж байгаа . Түүнийг дуулахаасаа илүү шуугиантай амьдардаг хүүхэн гэж уран бүтээлч нөхөд нь шүүмжилдэг. П.Жимсээ дуучин Сэрчмаагийн нөхөр Баяртыг дагаад Өвөрмонгол явлаа, УИХ-ын гишүүн Д.Батбаяр луу хандраад Баясгаланд алгадууллаа л гэсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай мессеж бичилцдэг мөн МҮОНТ-ийн захирал Наранбаатар, “Их, бага тархи”-ийн зохиогч Дуурсахтай, ая зохиогч Пүрэвсүрэнтэй хүртэл холбогдоод авсан. Ганц цомог гаргах гэж ийм их хэл ам татуулаад авсан тэрээр хэлэхдээ “Намайг хүмүүс юу ч гэж ярьж болно. Харин ганцхан ааваасаа санаа зовоод байна” гэж найз нөхөддөө сэтгэл зовж байгаагаа хуучилжээ .