Орц: 300 гр жигнэмэг (жишээ нь “Юбилейное”) 100-150 гр цөцгийн тос 500 гр маскарпоне, “Филадельфия” бяслаг эсвэл тослоггүй гашилсан сүүний бяслаг 200 мл 33-35%-ийн тослогтой цөцгий 150 гр элсэн чихэр 20 гр желатин
Бэлтгэх арга: Желатинаа 100 мл хүйтэн буцалсан усанд хийгээд нэг цаг орхино. Жигнэмэгээ блендерт жижиглээд дараа нь дээрээс нь хайлуулсан тосоо нэмж бүгдийг сайтар хутгана. Цөцгийн тостой жигнэмэгээ хэвэнд (24-26 см-ийн диаметртэй) хийгээд сайтар чигжиж нягтруулаад дүүргэлтийг бэлтгэж дуусах хүртэл хөргөгчинд байлгана. Желатинаа халаана, гэхдээ буцалгаж болохгүй шүү. Хөргөөрэй. Цөцгийгөө элсэн чихэртэй хамт цохино. Дээрээс нь маскарпоне нэмж сайтар холино. Дээрээс нь желатинаа нэмээд дахин холино. Бэлэн болсон холимгоо жигнэмэгэн суурин дээр тавьж тэгшлээд хөргөгчинд 3-4 цаг байлгаарай.