Хамгийн их зарагдсан хүүхэлдэйнд тооцогддог Барбигийн гурван шинэ төрлийг Mattel компани гаргаж байна. Эдгээрийг “tall” (өндөр), “petite” (жижигхэн), “curvy” (галбирлаг) хэмээн нэрлэж байгаа бөгөөд Барбигийн уламжлалт загвартай хамт зарагдах юм.
Гоо сайхны төгс илэрхийлэл гэгддэг Барбигийн биеийн хэлбэр олон нийтийн зүгээс шүүмжлүүлэх нь нэмэгдсэн тул ийнхүү өөр хувилбаруудыг гаргахад хүргэжээ. Эдгээр нь бас өөр өөр арьс болон үсний өнгөтэй байх юм.
Ингэснээр өнөөдрийн гоо сайхны хэмжүүр, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэй нийцэж байгаа гэнэ.
Шинэ төрлийн биетэй Барби хүүхэлдэйнүүдийг Barbie.com сайтаар өнөөдрөөс (нэгдүгээр сарын 28) зарж эхэлж байгаа бөгөөд салбар дэлгүүрүүдээр энэ оны сүүлээр гарах ажээ.