Цуврал киноны продюссерүүд хоёр алдартны түүх энд өгүүлэгдэх болно гэдгийг эрс няцааж байгаа ч төслийн зохиол үүнийг батлах мэт. Нэгэн бүсгүй алдартай, урагштай яваа жүжигчин эрд хайртай болно. Хэрэг явдал Холливудад өрнөх бөгөөд анхны болзооны дараагаар л тэрхүү бүсгүйн амьдрал орвонгоороо эргэдэг аж.
Ийм түүх захаас аван бий ч энд ганцхан “но” байгаа юм. Эрэгтэй дүрийн гол баатар нь нэгэн шашны гаж урсгалын дагагч байдаг гэнэ. Тэгвэл бүх хүн Том Крузыг сайентологийн урсгалыг үнэнчээр дагагч гэдгийг нь мэднэ. Чухам энэ урсгал л Кэти тэр хоёрын амьдралыг баллаж орхисон билээ. Шинэ шоу хэзээ дэлгэцэнд гарах нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалж www.wikimon.mn