Австралийн үзэсгэлэнт бүсгүй Николь Кидман хөхөндөө мэс ажилбар хийлгүүлжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй Холливудын мэргэжил нэгт хүүхэн Жоли шиг аюулт өвчнөөс ангижрах гэсэндээ эмэгтэй хүний бахархалт эрхтэнээ бүрмөсөн авахуулаагүй гэнэ шүү.
Од бүсгүй өмнө нь хөхөндөө тавиулсан имплантуудаас салсан аж. Кидман хөхөө томруулах ажилбар хийлгүүлсэн гэх яриа гарч байгаагүй ч өнгөрсөн хоёр жилийн туршид түүний хөх арай том харагдаж байсан билээ.
Гэвч саяхнаас Николь шувтан цээжтэй болсон байна. Кидман бие дотор нь гадны ямар нэгэн биет байгаа гэсэн бодолтой яваад үнэхээр залхсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn