Болзох залуугаа унаагаар нь шинждэг бүсгүйчүүд байхад, зарим нь хайртыгаа ямар маркын машинтайг ч төдийлөн сайн мэддэггүй. Чи эрчүүдийн унаанд ач холбогдол өгдөггүй байж болох ч, гайхалтай нь тэдний барьж байгаа машин өөрсдийнх нь зан араншин, статус, үзэл бодлын талаар тодорхой мэдээллүүдийг агуулж байдаг аж.
Доорх 5 төрлийн түгээмэл машин эзнийхээ талаар юу өгүүлдгийг олж мэдээрэй. Хэрэв хайртын чинь унадаг машины марк энэ дунд байхгүй бол, түүнийхтэй төстэй загвартай машинаар шинжиж болно:
1. Hummer/Escalade/SUV-Иймэрхүү машинуудыг үргэлж “том гар”-ууд сонгодог. Тэд эрх мэдэл, хүч чадалд дуртай, өөрөө бахархах, бага зэрэг дөвийлгөх сонирхолтой. “Том” бүхэнд дуртай учраас тэд ихэвчлэн олон өрөө байр юм уу, амины орон сууц зэрэгт дурладаг. Ер нь л “том” гэсэн тодотголтой бүхэнд татагддаг гэж хэлж болно. Тэд бензинийхээ мөнгөнд огт санаа зовдоггүй. Их олдог, түүнийхээ хирээр цацдаг. Юмсыг дээрээс харах дуртай хүмүүс эдгээр төрлийн машиныг сонгодог, тиймээс тэд ямар ч харилцаандаа давамгайлагч нь байхыг хүсдэг гэсэн үг. Энэ нь ажил, карьерын тал дээр давуу тал ч гэлээ, хайр дурлалын тал дээр бага зэрэг сул тал болж мэднэ. Тэд сэтгэлийнхээ гүнд “хөөрүү” жаахан хөвгүүд шиг улс байдаг учраас зөв залаарай ухаалаг бүсгүй минь.
2. Minivan-Ямар ч ганц бие залуу өөрийнхөө хүслээр “минивэн” төрлийн машин сонгохгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Хэрэв чиний хайрт энэ намхан, урт загвартай машин авсан бол тэр ойрын хугацаанд гэрлэх юм уу, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа аж. Чамайг эхнэрээ болгохоор зориг шулуудсан байх. Эсвэл тэр одоо хүртэл аавынхаа юм уу, ээжийнхээ машиныг барьдаг аж.
3. BMW/Lexus/Mercedes Benz/Infinitiе-Дээд зэрэглэлийн хэрэглээг эрхэмлэгч эрчүүдийн сонголт. Нэр төртэй, сайхан амьдрахыг хүсдэг, цэвэрч, аливаа зүйлийг нарийвчлалтай ажигладаг гярхай залуус эдгээр тансаг унаануудад дуртай. Тэд нарийн мэдрэмжтэй. Ямар ухаантай, чадвартай, мундаг эр болохоо харуулах гэж, бусдаар үнэлүүлэх гэж ийм унааг сонгодог учраас бүсгүй та тэдний өөрийгөө үнэлүүлэх гэсэн оролдлогыг нь “зүлгээд өгөөрэй”. Найз бүсгүйчүүддээ түүний талаар магтаж ярь. Тэд өөр хүмүүсээс өөрсдийнхөө талаар сонсох дуртай. Классик загварыг нь унадаг бол тэр хуучинсаг, уламжлалт үзэлтэй байх магадлалтай. Харин сүүлийн үийн загварыг нь унадаг бол тэр ардчилсан, хөрвөх чадвартай үзэл бодолтой.
4. Prius-Энэ машиныг хариуцлагатай эрчүүд барьдаг. Тэд байгаль орчинд ээлтэй, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдгээс гадна мөнгө санхүүгийн асуудлаа бүрэн цэгцлээгүй байгаа бололтой. Эсвэл тэд маш хэмнэлттэй амьдрахыг хүсдэг. “Prius”-ын эзэд их хашир байдаг талтай. Эрх дураараа бүсгүй чамд бүхнийг заах хандлагатай байж ч мэднэ. Гэхдээ тэд эрх, үүргээ ухамсарладаг сайн хүмүүс.
5. Subaru-“Subaru”-гийн эрчүүд спортод дуртай. Тиймээс ч тэд өөрсдийгөө сорих, тэмцээн уралдаанд орох, өрсөлдөх дуртай. Тогтворгүй ааштай байх магадлалтай. Гэхдээ энэ л тэднийг ТЭД болгодог чанар юм. Амьдрал нь адал явдлаар дүүрэн байх болно. Шинэлэг мэдрэмж, эрсдэл хүлээсэн сонирхолтой аялалуудаас татгалздаг, эмээдэг бүсгүйчүүд Subaru унадаг эртэй барагтай л бол тохирохгүй. Учир нь тэд яг л машин шигээ ширүүн дориун, дэврүүн зантай улс.
Goolingoo.mn