Италийн Милан хотод Дэлхийн Хүнсний Өдрийн хүрээнд болж буй үзэсгэлэнд НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн оролцохдоо дэлхийн хүн ам өлсөж буй нь “аймшигтай шударга бус” явдал гэж онцолсон байна.
Уг үзэсгэлэнгээр дэлхийн хоол хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулахыг зорьсон байна.
Бан Ги Мүүнд Италийн албаны хүмүүс нэг сая хүний гарын үсэг зурж баталгаажсан “Миланы дүрэм”-г танилцуулсан ба энэ нь дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амын ундны хэрэлээ болон хоол хүнсний асуудалд туслах тухай байсан юм.
Өнгөрсөн сард НҮБ-н Ерөнхий Ассамблейн тогтвортой хөгжлийн нэг зорилго болсон дэлхийн хүн амыг 2030 он гэхэд өлсгөлөнгөөс ангижруулах хөтөлбөрт ихэд нэмэр болно гэж үзэж байгаа ажээ.
И.МӨНХЦЭНГЭЛ