Анх хөтлөгч Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан жүжигчин бүсгүй Ч.Ундралыг урлагийнхан дотроо царайлагуудын тоонд зүй ёсоор орох сайхан бүсгүй хэмээн хэлцдэг.
“Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй болсон ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байх. Гэвч урлагийн хүний амьдрал олны нүднээс далд байна гэдэг хэцүүхэн.
Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Манай урлагаас Гүндалайгаа авчвал бид нар Нараагаа авья гэнэ. Яадаг юм ер нь хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч бодол санаагаа нууж улс төр рүү гэтэж байсан нь ичлэгдэж онигоонд орж байсанаа шулуухан Нара шиг бодол санаагаа илэрхийлчихдэг байсан чинь дээр ш дээ” хэмээв.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN