Цагаан талх, гурилан боов, эрдэнэ шишийн нэвс зэрэг гликемикийн индекс өндөр бүтээгдэхүүнүүд уушгины хорт хавдар үүсгэх эрсдэлтэй өндөртэй.
Гликемикийн индекс нь хүнсний нүүрс усны чанарын үзүүлэлт бөгөөд хооллосноос хойш хэр хурдан хугацаанд цусан дахь сахарын түвшин нэмэгдэхийг тодорхойлдог. Энэ нь “инсулинтэй төстэй өсөлтийн хүчин зүйлс” гэгддэг дааврын түвшинг нэмэгдүүлдэг. Харин энэ түвшин нэмэгдвэл уушгины хорт хавдар тусах эрсдэл өсдөг байна.
“Texas MD Anderson Cancer Center” их сургуулийн ажилтан, судалгааны ахлагч Стефани Мелконян “Гликемикийн индекс өндөртэй бүтээгдэхүүнээс татгалзсанаар уушгины хорт хавдраас сэргийлэх боломжтой. Тамхинаас татгалзаж, архины хэрэглээгээ хязгаарлаж, хөдөлгөөний идэвхтэй байхаас гадна гликемикийн өндөр индекстэй хүнс, ундаанаас татгалзах нь чухал” гэж мэдэгджээ.
Гликемикийн индекс өндөртэй бүтээгдэхүүнүүд:
Цагаан талх, жигнэмэг, эрдэнэ шишийн нэвс, улаан буудайн жигнэмэг, нарийн боов, цагаан будаа, төмс, түргэн болдог овьёосны агшаамал, чихэртэй мюсли, амтат гуа, тарвас, хан боргоцой, бүрэн боловсорсон гадил, хасарваань, үзэм, шар манжин, хулуу, хүрэн манжин, чанасан лууван, сүүтэй шоколад, сахар, глюкоз, зөгийн бал, шар айраг, амуу соёолж ордог.