Эхчүүд хөхөндөө сүү сайн оруулахын тулд янз бүрийн юм идэж сүүлдээ хэт жин нэмэх бэрхшээл бишгүй л байдаг билээ. Ялангуяа, хуурай идэх юм, жигнэмэг ихээр идэж, сүү оруулж байгаа нь энэ гэсээр сүүлдээ өөрсдөө таргалчихдаг.
Тэгвэл хөхүүл эхчүүдэд сүү сайн оруулдаг, бас таргалуулдаггүй хоол санал болгож байна. Энэ бол үхрийн цагаан гүзээ. Шөл, салат хийж идэж болох хамгийн амттай хоолны нэг. Энэ удаад гүзээгээр хэрхэн салат хийх жорыг танилцуулж байна.
Орц:
Үхрийн цагаан гүзээ-900 гр
Нарийн пүнтүүз- 150гр
Түүхий лууван- 1ширхэг
Сонгино-Дундаж хэмжээтэй нэг
Дарсан өргөст хэмх-Өөрийн хүссэн хэмжээгээр
Ногоон сонгино-бага зэрэг
Давс
Хар перец
Гүнжидийн тос
Хийх арга:
Гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд зөөлөртөл нь болгоно. Дараа нь нарийн пүнтүүзээ халуун усанд дэвтээж шүүж авна. Бүх орцоо урт нарийн хэрчээд амтлагчуудаараа амтална. Үүнээс гадна майонезоор амталж болно