Олны анхаарлын төвд үргэлж явдаг дуучин Нара Шинэ үе продакшны залуу жүжигчин Батушкагаас салаад нэлээдгүй хугацаа өнгөрч буй.
Ямарч үед инээмсэглэж өөрийнхөө бүх зүйлийг нууж явдаг дуучин маань эгэл даруухан залууг амьдралынхаа ханиар сонгож хүүхэдтэй болсон хэмээн сүүлийн үед шуугих болсон.
Энэ талаар өөрөөс нь лавлахад өөрийнх нь талаар үргэлж буруу ташаа зүйл бичдэг сэтгүүлчдэд “сургамж” өгөх гэсэн басхүү өөрийнхөө мөрөөдлийг хавчуулан цуурхал тараасан талаар ам бардам хэллээ.
Түүний хувьд ойрын хувьд найз залуутай болох бодолгүй яваа бөгөөд “Ододтой бүжиглэе” тэмцээнд орох гээд тун завгүй яваа гэнэ шүү.
Эх сурвалж: ” Улаанбаатар таймс”