Дөрвөн сарын хугацаанд аялан тоглолтоо цуцлах шийдвэрийг гаргаад байсан 49 настай дуучин Жанет Жаксон Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотын тайзнаа эргэн иржээ.
Дуучин бүсгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглолтынхоо бүх төлөвлөгөөг гэнэт цуцалсан бөгөөд тухайн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон хэмээн тайлбарлаж байсан удаатай.
Түүний өвдсөн талаархи мэдээлэл цацагдах үед хорт хавдар туссан гэх цуурхал тарж эхэлсэн ч, дуучин энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм. Тэгвэл Жанет энэ удаа дэлхийн хамгийн өндөр бооцоотой хурдан морины уралдаан “Dubai world cup”-д ирж, ая дуугаа өргөсөн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn