1. Ямар нэгэн баярын үдэшлэг болоход тэсэн ядан хүлээдэг үү?
2. Таны бие бүр дордохоос өмнө эмчид очих талаар боддог уу?
З. Ямар нэгэн хурал дээр илтгэл тавихдаа таагүй байдлыг мэдрэх ч юм уу аль эсвэл сандарч тэвддэг үү?
4. Урьд өмнө очиж байгаагүй газар руу таныг албан томилолтоор явуулахаар болбол хүлээж авахгүй байх талаар оролдлого хийх үү?
5. Гудамжинд явж байтал танихгүй хүн ямар нэгэн зүйл хүсэхэд цухалддаг уу?
6. Үе үеийн хүмүүс хоорондоо ойлголцоход хэцүү байдаг гэдэгт итгэдэг үү?
7. Танил чинь их хэмжээгээр мөнгө зээлчихээд мартсан бол сануулахаас санаа тань зовдог уу?
8. Ресторанд чанарын шаардлага хангаагүй хоол өгөхөд дуугүй өнгөрүүлэх үү аль эсвэл уурандаа хэлэх үү?
9. Танихгүй хүнтэй хоёулхнаа үлдсэн тохиолдолд та эхэлж яриа өдөх үү аль эсвэл цаад хүнээ өөрөө эхэлж яриа эхлүүлэхийг нь хүлээх үү?
10. Дэлгүүрт оочирлосон хүмүүсийн урт цувааг хараад та юм худалдаж авахаа болих уу аль эсвэл тэвчээртэй гэгч нь хүлээх үү ?
11. Ямaр нэгэн шалгалтын комисст орсноор маргаан зөрчилдөөн үүсэх бий гэхээс айж эмээдэг үү?
12. Бичгийн хэлнээс илүүтэйгээр ярианы хэлээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах уу?
Хариулт: Тийм, Үгүй, Заримдаа
“Тийм” дийлэнх бол – Та эелдэг гэхээсээ илүүтэйгээр нэлээд ХурЦ ШирүүН, шуудхан хэлчихдэг зантай хүн бололтой.
“Заримдаа” олонх бол – Эелдэг байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа өөрийнхөө нууцлагдмал бүдүүлэг зангаа гаргачихдаг байж болзошгүй.
“Үгүй” ихэвчлэн бол – Та их эелдэг хүн байна. Гэхдээ хааяа ч гэсэн энэ зангаасаа шаардлагатай үед татгалзахад буруутах зүйл байхгүй юм шүү.