Эдүгээ 27 настай загвар өмсөгч Эрин Хитертон алдарт дотуур хувцасны брэнд “Виктория Секрет”-ээс гарсан шалтгаанаа тайлбарлалаа. Тодруулбал, бүсгүй жингийн асуудлаас болж, загварын тайзыг орхихоос өөр аргагүйд хүрсэн гэнэ.
Эрин Жезель Бюндхен, Хайди Клум, Миранда Керр зэрэг супер моделиуд төрөн гарсан “Виктория секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн эгнээнд нэгэн үе багтаж явсан бөгөөд үндсэндээ 2008-2013 он хүртэл дотуур хувцасны загвар өмссөн байдаг. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй “Тайм” сэтгүүлд “сүүлийн хоёр удаа Виктория секретийн шоунд загвар өмсөхөд жингээ хас гэсэн анхааруулга авсан.
Тухайн үед өөрийн биеэ хараад нээрээ юу гэж хэлээд цаашдаа нэлээд хичээсэн ч 2013 оны шоунд жингийн асуудлаасаа болоод эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгээд гэртээ хариад юм идэх хэрэггүй юм болов уу гэж бодсон шүү” гэж ярьжээ. Үүний дараа Эрин “Виктория секрет”-ийг орхисон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn