Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг /ялангуяа нүд, зовхины харандаа, тень/ бүдэгрэх урсах нь бий. Иймд үдэшлэг цэнгүүнд очихын өмнө доорх зөвлөмж танд тустай.
– Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
– Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
– Крем пудр тавьсны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавина.
– Хэрэв та тослог арьстай бол энгэсэг тавьсны дараа эрдэстэй усыг шууд нүүрэндээ шүршиж болно. Ингэх нь нүүрний гялтганалыг бууруулж, нүх сүвийг агшаахад тустай
– Нүүрээ будахын өмнө зовхиндоо пудр тавих шаардлагатай.ингэвэл зовхины тень жигд түрхэгдэж сормуусны будаг илүү өтгөн харагдах болно ингэснээр таны нүүр будалт илүү удаан байх бөгөөд таны нүүрний арьс үргэлж залуу сайхан хэвээрээ байх болно. Мөн та нүүрээ будахдаа байгалийн гаралтай тос болон байнга байглийн гаралтай тосыг хэрэглэвэл нүүрний арьсанд зохимжтой байдаг байна.
Тоос шороо ихтэй өдөр нүүрээ будах хэрэггүй
Нүүрний арьс гадаад орчны бүхий л нөлөөнд автаж цаг уурын нөхцөлөөс болж хувирдаг. Өнөөгийн экологийн тэнцвэр алдагдаж, орчин бохирдсон нөхцөлд нүүрний арьсыг арчлах арга хэлбэр ч өөрчлөгдөх нь зүй. Тоос шороо суусан, бохирдсон арьсны цусны эргэлт хямарч барзайж, зэгэл саарал өнгөтэй болно. Иймд арьсыг арчлахад орчны нөхцөл байдлыг харгалзаарай. Тоос шороо хийссэн өдөр нүүрэндээ тос, пудр зузаан тавих нь тохиромжгүй. Эдгээр нь холилдоод сайхан бус харагдуулах төдийгүй арьсыг сүйтгэнэ. Тиймээс хуйсганасан, эвгүй өдөр нүүрэндээ тос, пудр түрхэх хэрэггүй. Нүүрээ арчилж цэвэрлэхэд ч хялбар болно.
Хэрэв нүүрний арьс хөлөрдөг бол зүссэн нимбэг буюу шинэхэн өргөст хэмхээр өдөрт хэд хэдэн удаа түрхвэл ашигтай. Царс, уд модны холтсоор ханд бэлтгэж, хоолны халбагаар нэг цуу нэмээд 1:10-ын харьцаатай усаар шингэлж хэрэглэж болох бөгөөд өглөөд угаана. Нүүр угаах ус давсны хэт их хольцгүй, зөөлөн, цэвэр байх ёстой. Усанд бага зэргийн сода хийж зөөлрүүлж болно. Хатуу усаар угаасны дараа арьс хуурайшиж, хатуурч, цочирч, гуужиж болно. Гоо засалд хэт халуун, хүйтэн усыг ашиглаж болохгүй. Халуун усаар удаан хугацаагаар угаахад арьс хуурайшиж үхмэл болж, тослог, цус нь багасаж, гуужиж эхэлдэг. Иймээс нүүрээ бүлээн, тасалгааны температурын усаар угаах хэрэгтэй.