Монголдоо төдийгүй Азид түүнийг андахгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Баргил, содон хоолойтой дуучин Т.Наран казах залуутай сүй тавьсан тухай зарим хэвлэлд бичжээ. Уран бүтээлийн ажлаа түр хойш тавиад хувийн амьдралдаа анхаарч эхэлсэн гэх яриа үнэн, эсэхийг тодруулахаар Т.Нарантай холбогдлоо.
-Сайн байна уу. Таны уран бүтээл өндөр үү?
-Ойрд уран бүтээлийн ажил ихтэй л байна. Хоёр шинэ дуугаа дүрсжүүлж байгаа. Уран бүтээлийн хувьд бодож тө лөвлөсөн зүйл их байна. Саяхан Хятад улсад тоглоод ирлээ. Одоо нэг хэсэгтээ Монголдоо байх бодолтой.
-Таныг казах залуутай гэрлэх гэж байгаа тухай сонслоо. Сүй тавьчихсан юм уу?
-Үгүй дээ. Тийм юм огт байхг үй. Адилхан нэртэй дуучдыг андуурсан байж магадгүй. Хэн нь ийм ор үндэсгүй яриа тараадаг байна аа. Сонин, сэтгүүл, сайтуудад “Тэр ийм хув цас өмссөн байна, тэр тэрэнтэй суужээ”гэх мэт нэг л утгатай зүйл бичдэг болж.. Хов жив хөөсөн ий мэрхүү мэдээлэл хөөдгөө болимоор юм. Энэ бүгд хүүхэд, багачуудад хэрхэн нөлөөлөхийг бодож үз мээр санагддаг. Мөн худлаа мэдээллийн ард хүний амьдрал балар ч мэднэ гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Таныг казах залуутай явж байхыг харсан хүн ийм мэдээлэл гаргачихсан юм болов уу?
-Үгүй дээ. Би казах залуутай танилцаагүй.
-Тэгвэл монгол залуутай суух гэж байгаа юм уу?
-Энэ бол миний хувийн асуудал.
Л.МӨНХЧИМЭГ /mongolnews.mn/