БНСУ-ын Масан хотод энэ сарын 18-22-нд Азийн орнуудын театрын наадам болно. Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, Вьетнам, Тайвань, Хонконг зэрэг 14 орны уран бүтээлч өрсөлдөх уг наадамд Монгол Улсыг төлөөлж “Мөрөөдлийн театр”-ын залуус оролцох болжээ. Хоёр жил тутам болдог уг наадамд оролцогчид үн дэсний онцлогоо тусгасан бүтээл толилуулдгаараа бусад наадмаас онцлог аж. “Мөрөөдлийн театр”-ийн 10 уран бүтээлч ардын аман зохиолоос сэдэвлэсэн “Эрт урьдын цагт” нэртэй, нэг цаг үргэлжилдэг тоглолт бэлтгэн оролцох юм байна. Тэд энэ сарын 16-нд эх орноосоо мордоно.
Х.УЯНГА /MONGOLNEWS.MN/