Бялуу хийе гэхээр хугацаа маш их ордог. Хааяа амттай бөгөөд хурдан хоол хийж идмээр үед туршаад үзээрэй. Магадгүй бүгдэд таалагдах биз.
1 цайны халбага нунтаг какао
3 хоолны халбага цагаан гурил
1/8 цайны халбага давс
2 цайны халбага сахар эсвэл жүүс
1/4 цайны халбага хөөлгөгч
2-3 цайны халбага ургамалын тос
3 хоолны халбага сүү
1/2 цайны халбага нунтаг ваниллын ханд
Маш энгийн бүхий л найрлаганд орсон зүйлсийг хутгаж, холиход хангалттай. Үүний дараа шарах шүүгээ буюу печенд 30-40 секунд байлгана. Жижиг сэнжтэй аяганд хийхэу бүү мартаарай. Мөн хүссэн загвараар чимэглэж болно.