Загварын тайзыг яаж л бол яаж эзэгнэдэг топ модел Г.Уранцэцэг сүүлийн үед нэлээд бухимдалтай явах болжээ.
Учир нь тэрээр өнгөрсөн сард замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, улаан гэрлээр орсоноос болж хүний машин мөргөсөн гэнэ. Нөгөө хүнийхээ хохирлыг төвөггүйхэн барагдуулсан ч өөрийнхөө машиныг “сэг” болгосон тэрээр хэсэг хугацаанд урт сайхан хөлөөрөө явган таваргах болсон аж. Харин хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Хаврын гоёл-2012” наадмын үеэр топ бүсгүйд такси олдоогүйн улмаас тоглолтондоо амжиж ирэхийн тулд автобусанд суухаас өөр аргагүй болжээ. Тиймээс нүүр нүдээ алчуураар халхалсаар автобусны хаалгаар ортол суух суудал олдоогүй бөгөөд цонх ширтэн зогсож явсан топыг хүн бүхэн таньж “хөөрхий минь ингэтлээ ядарсан юм байх даа” хэмээн өөр хоорондоо шивнэлдэж гарчээ. Хэдэн буудал газрыг арай ядан туулсан тэрээр “Цагаа тулахаар муу такси нь ч олдохгүй юм. Ёстой онигоо боллоо” гэж үгэлсээр тоглолтондоо ирсэн гэнэ лээ.
Zindaa