Ким Кардашиан гэж хэн бэ? Барууны хэвлэлүүдэд өдөр алгасахгүй бичигддэг дэлхийн алдартнууд, холливудын
ододоос ч дутахгүй алдартай болсон Ким бол дуучин, жүжигчин, бүжигчин биш. Ердөө л реалити шоунаас олны танил болж дээдсийн зиндаанд зэрэгцсэн хамгийн чинээлэг, халуухан хатагтай болж чадсан нэгэн. Дэлхийн 50 тачаангуй бүсгүйн нэгээр олонтаа нэрлэсэн тэрбээр Армен гаралтай. Гэр бүлийнхэн нь Туркээс цагаачилж ирж суурьшин бизнес эрхэлсэн түүхтэй.
Ким Кардашиан өмнө нь сагсан бөмбөгч Крис Хамфристай үерхэж байгаад улмаар гэрлэсэн ч хоёр сар гаруйн дараа хосууд хоёр тийш болсон билээ. Одоогоор
34 настай реппэр Кени Уэсттэй болзож байгаа юм. Энэ мэтийн хэл ам таталсан ярианд холбогдож явдаг Ким Кардашиан сүүлд бас нэгэн дуулианы баатраар тодроод байна. Учир нь Их Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн ” Би реалити шоуны од Ким Кардашиантай унтсан” хэмээн ярилцлага өгчээ. Бидний сайн мэдэх”Борат” инээдмийн киногоор шуугиан дэгдээж байсан тэрбээр Кимтэй нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд би түүний ээжид 400 мянган евро доллар төлсөн, дараа нь тэр миний гэрт ирсэн дээ гэж ярьснаа “3а энэ бүхэн наргиа байлаа” хэмээн тоглоом хийгээд өнгөрчээ.
Түүний нүцгэн зурагтай сэтгүүл хамгийн их борлуулалтай байдаг
Түүний шүтээн бол Элизабет Телорын бүтээсэн Клеопатра
Кардашианы алдартай гэр бүлийнхэн. Тэдний бичсэн мэдээлэл үнэн худал нь хамаагүй, Америкчууд бүгдийг нь шимтэн уншдаг. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилдаа оролцуулахын тулд Борак Обама багагүй мөнгө төлсөн гэдэг.
Будаггүй төрх
Тэр хамгийн дэгжин хувцасладаг олны танил хүмүүсийн нэг. Өөрийн нэрийн брэнд болох ээмэг зүүлтийг хүртэл гаргаж байжээ.
Олны танил болоогүй Кимийн төрх
Хэдий үгүйсгэдэг ч тэр өгзөг хөхөндөө чамгүй мөнгө зарцуулсан гэдэг
Кимийн шог зураг
Тэдний гэрлэлт ердөө 72 өдрийн настай
Одоо үерхэж байгаа найз залуутайгаа