Леди Гагагийн энэ шинэ дүр төрх олон хүнийг алмайруулж чадлаа! Бусдаас онцгойрох дуртай алдарт дуучин маань эсвэл дотоожоо өмсөхөө мартана, эсвэл түүхий махаар хийсэн хувцастай эсвэл бүр бараг хувцасгүй гэмээр байдалтай олны нүдэнд гарч хэвлэл мэдээллийхний дунд шуугиан таридаг бол энэ удаад тэр үнэхээр бишрэн шүтэгчдээ гайхшруулж чадлаа. Гэхдээ эерэг талаас!
Саяхан Өмнөд Солонгост Леди Гага хээнцэр цагаан даашинз өмсөж олны нүдийг хужирлууллаа. “Улаан хивсний шинэ хатан хаанд зай тавихыг хүсье” хэмээн Ким Кардашьян, Скарлетт Йоханссонд хандмаар…
Гайхамшигтай энэ цагаан даашинз Atelier Versace –ийх аж. Сувдаар хэлхсэн маск, үсний өндөр засалт нь Леди Гагаг илүү нууцлаг бөгөөд эрхэмсэг болгож чадсан. Поп одын маань тоглолт удахгүй Сөулд болох юм гэнэ.
Бас нэг мэдээ дуулгахад: тэрбээр өдгөө Тайлар Киннитэй үерхэж байгаа. Тэд кино, жүжиг үзэн цагийг хамтдаа өнгөрөөж байгаа нь паппарациудын дуранд нэг биш удаа өртөж байв.